Б.Гантогтох гарьдын охин Японы волейболын ДЭЭД ЛИГТ сонгогдлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 01

Монголын волейболчид гадаадын лигт легонер тоглогчтой боллоо. Дархан аварга Х.Баянмөнхийн ач охин, улсын гарьд Б.Гантогтохын охин Хандсүрэн Японы волейболын Дээд лигийн тоглогчоор сонгогджээ. 

Волейболын спортоор эрчимтэй хичээллэж эхлээд 8 жилийн хугацаа өнгөрч байгаа тэрээр энэ тухай баярт мэдээг сошиал хуудсаараа дамжуулан дуулгалаа. 

Г.Хандсүрэн "Сайн байцгаана уу. Волейбол сонирхогч дэмжигчид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монголын волейболчид ингээд гадаадын Лигт Легонер тоглогчтой боллоо. Ингээд нэг мөрөөдөл минь биеллээ. Чадлаа. Олон том бэртэл авсан ч шантралгүй өнөөдөр хүрсэн өөртөө, намайг хамгийн ихээр дэмждэг гэр бүлийнхэн, өвөө эмээ ах эгч, найз нөхөддөө мөн Волейболын спортоор хичээллэхэд томоохон тус дэм болсон Японы болоод Монголын Волейболын гэр бүлийн хүн бүрт, "Тэнүүн Огоо" клубын удирдлагууд, нийт хамт олонд гүнээ талархаж байна. Ийнхүү 2020 оны 12 сард International Transfer Certificate аван, V League 2020/21 улирлын 3 дахь тойргоос тоглолтонд оролцож, албан ёсоор өнөөдөр буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 1-нээс Японы V League-ийн Легонер тоглогчдын нэг боллоо. "Мэргэжлийн тамирчин" гэх нэрийг нэр төртэйгээр зүүх үнэхээр гайхалтай сайхан байна. Энэхүү спортод хөтлөн оруулсан С.Гансүх, Д.Солонго багш нартаа тусгайлан баярласан талархсанаа илэрхийлье. Монгол Улсын иргэн хэвээр байгаа ба Монгол Улсын шигшээ багийн амжилтаа ахиулахын тулд Японы бусад мэргэжлийн тамирчин найзууд эгч дүү нараасаа суралцаж, тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэж зорьж байна. Хөдөлмөр хүнийг бүтээнэ, битгий шантраарай" хэмээн бичжээ.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(98.215.126.149) 2021 оны 04 сарын 04

ireeduin mongoliin volleyballiin holboonii darga yum bna.Mongoldoo jaahan yum surch ireed zaah bailgui.Japanii sahilga bat lut shuudee.amjiltiin undes.

0  |  0
(202.21.107.75) 2021 оны 04 сарын 04

Илүү их амжилт хүсье

0  |  0
(124.158.68.237) 2021 оны 04 сарын 03

Гантогтох гарьдын гэргий даруухан,нүдэнд дулаахан ухаалаг яриатай жинхэнэ монгол бүсгүй байгаа Сонгинын амралтанд хүүхэдтэйгээ бидэнтэй цуг амарч нэг ширээнийхэн болж байсан юм Хүмүүс хятад япон юуч гэлээ янз бүрээр худлаа бичээд байнаа

0  |  0
Зо(103.229.120.42) 2021 оны 04 сарын 02

Мисс хамаагүй зүс.ямар удамтай юм бол доо

0  |  0
А(66.181.181.202) 2021 оны 04 сарын 02

Амжилт хүсье

0  |  0
З(66.181.182.199) 2021 оны 04 сарын 02

Гантогтох хаанаас авгай авсан юм болоо

0  |  0
Z(202.126.89.62) 2021 оны 04 сарын 03

Гантогтох монгол авгай авчихгүй

0  |  1
Зочин(66.181.184.73) 2021 оны 04 сарын 02

Ээжийг нь Увсад сургуульд байхын танина. Мисс ээжийн мисс охинд амжилт!

0  |  0
сайхан бна.(192.82.80.63) 2021 оны 04 сарын 02

Дүүдээ амжилт хүсье! Хүн даруухан их хөдөлмөрч байхад амжилтанд хүрдгийн жишээ шүү дээ.

2  |  0
Zochin(202.131.235.86) 2021 оны 04 сарын 02

BRAVO BRAVO BRAVO

0  |  0
bi (202.21.96.212) 2021 оны 04 сарын 02

Uneheer mundag oiriin ued duulsan hamgiin saihan medee baina. Amjilt husie.

0  |  0
Оюунт(202.55.191.194) 2021 оны 04 сарын 02

Гайхалтай,сайн охин сайхан ч охин байна.

0  |  0
Zochin(66.181.184.73) 2021 оны 04 сарын 02

Bravoo!! Hoorhon duugiin ireeduid amjilt husie! Estoi uhaantai mundag ohin bna. Heden tsaasnaas irgenshlee solison humuusiin hoinoos orohguigee medej baina gedeg. Hun neree togos odoo hamgaalj yavdagiig boditoor ni haruulsan uye damjsan ulger jishee saihan ger bul edniihen. (Suhbat gej l 1 muudsan alimiig es tootsvol). Gantogtoh zaan maani mash ondor eos surtahuuntai, sahilga battai, sain boh, nohor, sain aav gedgiig bid bugd medne. Mongoliin buh ger buluud ene saihan ailaas ulger jishee avaasai. Ur huuhdee bitgii onchruuleesei, sain hun, hariutslagatai Mongol irgen bolgoj osgeesei!

0  |  0
Top