Гурвуулаа ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ болж, нэг нь ТАНГАРАГАА өргөжээ

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 04 сарын 02

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байхдаа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож, ял сонссон гурван улстөрч гурвуулаа суллагджээ. Тэд бол Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Д.Эрдэнэбат нар юм. Тэд гурвуулаа сонгуульт ажлаа цагдан хорихоос үргэлжлүүлсэн. Гэвч Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатаас бусад нь тойрогтоо ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдож чадаагүй байдаг. Харин Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын хувьд шоронгоос суллагдсан даруйдаа УИХ-ын гишүүнийхээ тангарагыг өргөсөн билээ.   


-ЭХЛЭЭД Д.ЭРДЭНЭБАТЫГ СУЛЛАВ-

Өмнөх парламентад УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат өнгөрсөн парламентын сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвшин өрсөлдөж байсан ч цагдан хоригдсон. Түүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны наймдугаар сарын 27-нд болсон байдаг. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 4.6 жилийн ял оноосон байдаг. Харин давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн оны нэгдүгээр сарын 19-нд болж анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилсөн юм. УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат нарт оноосон ялыг өөрчилж, хорих ялаас чөлөөлөхөөс гадна 13-17 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан билээ. Тиймээс шүүхийн шийдвэр гарсан өдөр нь түүнийг ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр ангиас сулласан байдаг. 


-Ж.ЭРДЭНБАТ УИХ-ЫН ГИШҮҮНИЙХЭЭ ТАНГАРАГЫГ ӨРГӨЛӨӨ-

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбат УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвшин өрсөлдөж байхдаа цагдан хоригдсон. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид шалгагдаж байхдаа тойрогтоо ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон байдаг. Гэсэн ч түүнд холбогдох хэргийн шүүх хурал болж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зургаан жилийн хорих ял оноосон. Анхан шатны шүүхээс гэм буруутай нь тогтоогдож, ял авсан Ж.Эрдэнэбат давж заалдах шатны шүүхэд хандсан ч зургаан жилийн хорих ялыг нь хэвээр үлдээсэн юм. 

Харин Улсын Дээд шүүхэд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын гомдлыг хэлэлцэж, шүүх бүрэлдэхүүн олон цаг зөвлөлдсөний эцэст түүнд оноосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан байдаг. Ингэснээр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат хорих ангиас суллагдаж, УИХ-ын гишүүнийхээ тангарагыг өргөсөн билээ.  


-Н.НОМТОЙБАЯРЫГ ӨЧИГДӨРХӨН СУЛЛАЛАА- 

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшин өрсөлдөж байхдаа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт анхан шатны шүүхээс ял оноосон байдаг. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс түүнд 5.5 жилийн ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хассан юм.

Улмаар давж заалдах шатны шүүхэд хандсан ч шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бол Улсын Дээд шүүхээс УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт оноосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг багасгаж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, нэг жилийн хорих ял болгон өөрчилсөн билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт оноосон ялын хугацаа өчигдөрхөн дуусгавар болж, тэрбээр ШШГЕГ-ын харьяа хорих 417 дугаар ангиас суллагдаад байна. 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хэлэх үг алга(103.26.195.221) 2021 оны 04 сарын 02

хүрэлсүх сүбатболд нямтайшир хоёрн халаасанд орцон ийм шившигтэй орон монголоос өөр угаасаа бхгүй шдээ энэ нотойбаяр чинь шоронгийн хашаанд байшин барьж сууна гээд бсан биздээ хулгайлсан мөнгөөрөө рестораны хоол идэж бгд баатар аятай гарч ирээд бүтэхгүй новш

0  |  0
Shydraga irgen (178.209.135.155) 2021 оны 04 сарын 02

Sejigiin Jorlongiin uttei baastai yls gevel .Mongol boljee.Mapaas mapiin khoorond shilejisen bytsartai niigem khelekh bichekh ch yg oldokhyi boljee.

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 04 сарын 02

Mongol shydaga irged yr khyykhedyyd ba khoichiin.Mongol ylsad amidrakh amid yavakh niigem baikhgyi bolloo.Mongold pashizan mash khychtei delgerj.Shydarga Mongolchyydaa ekh oronoo khayad yav esgyi bol ekh oronoo khamag chadlaaraa dakhin uurchilukh ard tymenii medeld avakh zaalshgyi shaardlaga bidenii yed tylgaraad bna.U.Khyrelsykh mash khychtei mapiin etsen bolj.Mongoliig shyyd uuriin gartaa oryyllaa.Khyrelsykhiin pashist niigem shineer ekhelj bna.Urvagch khylgaich alyyrchin khychendegch olgiarkhyydiig bygediig ni gemt khergees avaj garllaa.Shyyd uuriin niorkholloo togoolloo.Shine etsen.

0  |  0
Зочин(64.119.22.79) 2021 оны 04 сарын 02

Шоронжсон улс төриин луиварч хулгаич алуурчид

0  |  0
butehguee (142.120.104.177) 2021 оны 04 сарын 02

Mongol shig iim shivshigiin oron gej delhii deer afrik ch baihgui shuu. Ulsaa zarchaad, ard irgediinhee hamag ireeduig hulgailhcaad shorond heden sar hulgailsan munguuruu restoranii hool zuulguj idcheed baatar um shig garaad irdeg iim uls gej delhii deer baighui. Huuli ni huuli shig undur hugjiltei ornuudad imerhuu hulgaich nart 150 jiliin yal ugdug um

2  |  0
Зочин(64.119.17.194) 2021 оны 04 сарын 02

За гаргаад гаргаад шоронгоо хоосон болгочих юм уу

0  |  0
Ard(67.170.23.116) 2021 оны 04 сарын 02

Manangiin hulgaich nariig uneheer diilehgui uim baina doo. Odoo chatsaga tsarailaad amidraad baijdee ard tumeen!

1  |  0
Ard(67.170.23.116) 2021 оны 04 сарын 02

Manangiin hulgaich nariig uneheer diilehgui uim baina doo. Odoo chatsaga tsarailaad amidraad baijdee ard tumeen!

1  |  0
Иргэн(202.9.46.165) 2021 оны 04 сарын 02

Ганболд энхсаыхан баямбасайханыг гаргаачээ эд чинъ дээрээс гаргасан шидвэрийг л биелүүлсэн шүү дээ

1  |  3
Kenchbish(203.91.115.53) 2021 оны 04 сарын 03

Одоо Баяр Бямбасайхан нарыг цахим бугуйвч зүүлгэн штронгоос гаргаж ОТ -н хэлэлцээрт ажиглагчаар суулгавал зүгээр дээ Үхсэн буурын толгойноос,. гэж үг байдаг даа

2  |  3
Top