Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт 3.6 жилийн хорих ял оноосон билээ. Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгаж, ялласан байдаг.
Тэрбээр анхан шатны шүүхээс оноосон ялыг үл хүлээн зөвшөөрч давж заалдсан ч ялыг хэвээр үлдээсэн. Улмаар хоёр шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир өмгөөлөгчөөрөө дамжуулж Улсын Дээд шүүхэд гомдол гаргаад байсан юм.
Тэгвэл өнөөдөр /2021.04.02/ Улсын Дээд шүүхэд яллагдагч Д.Дамба-Очирт холбогдох хэргийн гомдлыг хэлэлцлээ. Шүүх бүрэлдэхүүн яллагдагч Д.Дамба-Очирт оноосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны наймдугаар сарын 19-ний өдрийн 1515 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 1368 дугаар магадлалтай, Д.Дамба-Очирт холбогдох 10 хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганхөлөг, Б.Амарбаяр, Б.Гүнбилэг, Г.Мөнхболд нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд ялыг хээвэр үлдээжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Ийм хачин юм 2 удаа УИХ-н гишүүн байв. Дампуу
хувийн компань н 200-300 ажилчин ажилуулаад улсад хэдэн тэрбумаар нь татвар төлөөд энэ олон жил болж байгааг юу гэж үзэж байгаа юм бол шүүгч малуудаа энэ ажилчдыг та нар тэжээх үү чадахгүй шүүд ээ
Болж муу Лүнгийн замыг там болгосон хулгайчийг.
Шударга биш байнаа Ялгавартай хандсан шуу Зарим ждучин дэвшээд л явж байна Щарим нь шоронд