Сагсан бөмбөгийн шилдгүүд амралтын өдрүүдэд тодорно

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 24

Монголын сагсан бөмбөгийн холбооны насанд хүрэгчдийн Улсын  аварга шалгаруулах тэмцээн "Буянт-Ухаа" спорт цоцолборт үргэлжилж байна. Сагсан бөмбөгийн спортыг сурталчлах, шилдэг тоглогчдыг тодруулж, лигийн тамирчдын сонгон шалгаруулалтад оролцуулах зорилготой тэмцээнд эрэгтэйчүүдийн 22, эмэгтэйчүүдийн зургаан баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Энэ жилийн тэмцээнд МСБХ-ны 16 дахь удаагийн лигт өрсөлдсөн тамирчид оролцохгүй байгаа. УАШТ-ий хэсгийн тоглолт өнөөдөр өндөрлөх ба хагас шигшээ болон медалийн төлөөх тоглолт амралтын өдрүүдэд болно.

Эх сурвалж: Өдрийн шуудан сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top