БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшү, Г.Занданшатар нар видео уулзалт хийв

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 02

БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшү Бээжингийн Ардын хурлын ордонд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартай видео уулзалт хийв.

Ли Жаньшү хэлэхдээ, БХАТИХ болон Монгол Улсын Их Хурал нь урт удаан найрсаг харилцаатай билээ. Шинэ нөхцөл байдалд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хоёр орны удирдагчдын хүрсэн чухал нийтлэг ойлголт болон хоёр талын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд бэлэн байна. Юуны түрүүнд өндөр түвшний нягт харилцааг үргэлжлүүлэн, тусгай комисс болон найрсаг ажлын хэсэг хоорондын харилцааг дэмжин ажиллах. Хоёрдугаарт, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд тустай хууль эрх зүйн баримт бичгүүдийг цаг алдалгүй батлах, шинэчлэн боловсруулан гаргаж, "Бүс ба зам"-ыг хамтран бүтээн байгуулах болон олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаанд хууль эрх зүйн баталгаа хангах. Гуравдугаарт, хуулиар улсаа засах, эдийн засгаа хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг сайжруулах, тогтвортой байдлыг хангах зэрэг талаар туршлага солилцож, хамтын хөгжлийг дэмжихийг хүсэж байна гэжээ. 

Г.Занданшатар хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт гүнзгийрэн хөгжиж, шинэ агуулгаар баяжиж байна. Цар тахлын эсрэг хоёр орон харилцан туслалцан, хоёр орны иргэд хоорондын найрамдал улам бүр бэхжиж байна. Монгол Улсын Их Хурал БХАТИХ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулах болно гэжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 04 сарын 03

Erunkhiilugch Battylaga ni.Mongoliikhoo ireedyin tuluu.Putentei ytasaar yariltsajbaikhad.Orosiin erunkhiilugch Mongold vakizenii yildver baraga beleglej baikhad.Ene myysain Khyatadiin yrvagchid.Mongoliig Khyatadad uguj baiga talaar yariltsaj zaavar avj baikh uym .Davarsan yrvagchid mini ta nariig ystagakh tyykhen tsag ye ydakhgyi irnee.Mongoliig sain ajilgalaad baikhad.Khyatadiin dald yls turiin bodlogiig kheregchyyldeg kolon yls bologson bna.Umkhii yrvagchtai baildaj negiigee yzej ekh oronoo Khyatadiin darangyilalaas ergyylen avya.Urvagchidiig ystagakh tsag bidend irjee.

0  |  0
Л.Оюун-Эрдэнэ(192.82.75.69) 2021 оны 04 сарын 03

Гэв гэнэт хятадад сүжрээд юу ыолчихов оо ккк. Уулбн бугыг хараад унасан морио мартав гэгчээр Америк тэргүүтэй барууны орнбг дагаж далдагнаад л мөнхийн 2 хөршөө үргэлж л муу муухайгаар нь дуудаж байдаггүйсэн билүү? ккк?Америк л гээд байдаггүй билүү?ккк, Тэнгэрийн заалт ч гэмээр салах,холдох ямар ч аргагүй 2 хөршөө холын америк дагаж муулаад,бүр гүтгээд ч яах билээ дээ.Америкаас айгаад магтахаас имээж байгаа бол сайн муу гэхгүй чимээгүйхэн байж болдоггүй л юм байхдаа.ккк

1  |  0
Заагч(202.9.46.203) 2021 оны 04 сарын 03

Хог хужаагийн бөгс долоовол Монгол мөхнө.Өмхий вирус хужаа сөнөтүгэй.

0  |  1
Top