Хятадын төмөр замын Хөхнуур-Төвдийн хэсгийн компанийн танилцуулж буйгаар Лхаса хотоос Линчи хот хүрэх төмөр замын гүүрийг барих, уулан хонгил гаргах болон зам тавих үндсэн барилгын ажил төлөвлөсөн ёсоор биеллээ олжээ.
Өнөөдрийн байдлаар уг төмөр замыг хүлээнгэн өгөхөөс өмнөх мэргэжлийн шалгалт явагдаж байна. Шалгалт 4-р сарын 1-30-ны өдрүүдэд явагдаж дуусах юм. Лхаса-Линчи төмөр зам нь Хятад улсын "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний чухал нэгэн төсөл аж. Нийт урт нь 435 км байх ба хурд нь 160км/цаг. Цахилгаан ба хийн түлш хослуулан ашиглах юм. Хятад улс бүс нутгийнхаа газарзүйн онцлогтоо тааруулан өндөр хурдны зам, энгийн хурдны зам зэргийг байгуулж байгаа бол уулархаг өндөрлөг бүс нутагтаа холимог хөдөлгүүрт галт тэргийг мөн хөгжүүлж байна. Лхаса-Линчи төмөр зам нь дэлхийн хамгийн өндөр нуруунд сүүлийн үеийн холимог хөдөлгүүрт технологиор баригдсанаараа онцлог юм.
Сэтгэгдэл ( 0 )