Туркийн Элчин сайдын эхнэрийн гар утас хулгайлсан этгээдийг барьжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 05

Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын эхнэр гар утсаа хулгайд алдсан талаарх мэдээлэл цацагдсан.

Тэгвэл өнөөдөр /2021.04.05/ ЦЕГ-аас гар утас хулгайлсан этгээдийг олсон гэж мэдэгдлээ. 

Дээрх хэргийг тодруулбал, тус улсын Элчин сайдын эхнэр гуравдугаар сарын 31-ний өдөр “Гурван гал” худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа халааснаасаа гар утсаа алдсан байна. Улмаар орчуулагчаараа дамжуулан цагдаагийн байгууллагад мэдэгджээ.

Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Мөн шалгалтын ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Интерполын үндэсний товчоо болон Гадаад харилцааны хэлтэс хамтран оролцож байгаа аж.

Top