Fact check l Н.Түвшинбаярын олимпын медалийг хураагаагүй

Т.Номин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 06

Олимпийн аварга, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг Улсын начин Э.Энхбатын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр цагдан хориод байгаа билээ. Э.Энхбат одоогоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм.  

Тэгвэл дээрх асуудалтай холбоотойгоор Н.Түвшинбаярын олимпын алтан медалийг хураасан гэх албан бус мэдээ сошиалд цацагджээ. Энэ бүхэн ташаа мэдээлэл бөгөөд олимпын медалийг зөвхөн допингийн асуудлаар хураах дүрэмтэй аж.

Өөрөөр хэлбэл, олимпын медалийг тухайн наадмын үед сэргээш хэрэглэж, шударга бусаар өрсөлдсөн нь батлагдсан тохиолдолд хураадаг. Харин тамирчны хувийн амьдрал, ааш араншин гэх мэт үйлдэлтэй нь хамаатуулж, олимпын медалийг хураах дүрэмгүй юм. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бөх(202.179.24.17) 2021 оны 04 сарын 06

Хураахаад зогсоогүй хайлуулаад зоос цутгасан гэнэ лээ

0  |  0
хахаха (202.179.16.49) 2021 оны 04 сарын 06

тэгвэл зодоодл яваад байждээ

0  |  0
zochin(66.181.186.213) 2021 оны 04 сарын 06

demiirtsgeekhee bolioch ,uursduu khuraachikhaad l demii balay yum bicheed baykh yum

0  |  0
Top