ЦЕГ: Хоёр цэргийг баривчлаагүй, байршлыг нь тогтоогоод байна

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 09

Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат байлдагч Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат байлдагч М нар нь 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны 18.30 цагийн орчимд харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан амь насыг нь хөнөөж, зэвсэглэн харуулын байрлалаа орхин оргосон хэрэг гараад байна.

Дээрх хэргийг шалгахаар ХХЕГ, ЦЕГ-ын хамтарсан бүлэг /2021.04.09/ шөнийн 03.30 цагт Улаанбаатараас нисдэг тэргээр хөдөлгөөн үйлдэж, газар дээр нь шуурхай очин, одоогийн байдлаар аймгийн цагдаа, тагнуулын байгууллагын алба хаагчид мөрөөр нь мөрдөн ажиллаж байна.

Эл хэрэгтэй холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлэл өглөө. Тэд "Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн дөрөвдүгээр заставд өнгөрсөн өдөр хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Х, М нар зэвсэг хэрэглэж, харуулын даргын амь насыг хөнөөсөн гэдэг мэдээллийг авсан. Энэ хэрэгтэй холбогдуулан Говь-Алтай аймгийн цагдаа, тагнуулынхантай өнгөрсөн шөнө ажиллаж, хоёр цэргийн мөрөөр мөшгин ажиллаж байна" гэв.

Түүнчлэн "Оргосон хоёр цэргийн нэг нь Ховд, хөгөө нь Орхон аймгийн харьяат. Өнгөрсөн намар цэрэгт татагдаж ирсэн. Ар гэртэй нь холбогдсон, хамтран ажиллаж байна. Одоогоор хоёр нөхөр өнгөрсөн шөнөжин явж, өглөө айлын хүнээс мотоциклийг нь гуйж авч явсан байна. Тэд уул руу бүгсэн байдалтай байна. Нэг цэрэг 25 сумтай байдаг. Одоогоор тухайн хоёр цэрэг 45 сумтай яваа нь тогтоогдоод байна" гэлээ.

Харин ЦЕГ-аас өгсөн мэдээллээр тухайн хоёр цэргийн байршлыг тогтоосон, баривчлаагүй гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бахатбек(202.126.90.23) 2025 оны 03 сарын 13

сайн байна хэрэв барэвл алба хагчд зөхөн болон тэд буруугүй дарганнар буруутай 1 дарганнар сануулах 2 цэрэг сануулах болоо

1  |  0
Ээж(192.82.70.243) 2025 оны 03 сарын 13

Битгий баригдаасай.

5  |  0
Иргэн(203.91.115.37) 2025 оны 03 сарын 13

Хилийн цэрэг гэдэг эсвэл алуурчин богож эсвэл амь насыг нь аваж байна.цэрэг үхэхэд нь тоохгүй дарга нар үххэд бөөн юм болдог арай тэс өөр юмаа

9  |  0
Ард(66.181.161.97) 2025 оны 03 сарын 13

Одоо энэ 2цэргийн үгийг сонсох хүн бхгүй шүү дээ дарамт их бсан болоод буудсан өөр зорилготой буруу хүмүүжилтэй бсан бол ингэж баригдахгүй албаны хүмүүстэй алалцаад дуусах бсан хүн буудчаад айсандаа оргосон

4  |  0
Сувдаа(202.126.89.119) 2025 оны 03 сарын 13

Хүний нялх үрс шүү дээ ямар нэг учиртай болоод тийм хэрэг хийсэн шүү дээ хоёр хүүг өрөвдөж элэг эмтэрч байна тэдний буруу гэж байхгүй.

5  |  0
Н(202.55.188.99) 2025 оны 03 сарын 13

Бүх зүйлийг цэргүүдэд тохох буруу

5  |  1
Odnoo(203.91.115.54) 2025 оны 03 сарын 13

Arhidalt daramtaas boloo yuda

1  |  0
Zochin(66.181.161.83) 2025 оны 03 сарын 13

Бөөн дарамт байсан болхоор л амиа хамгаалж ийм зүйл хийлээ ш дээ .Барьж авсан хойноо бас дарамтлана.дээд доодгүй шүүмжлэнэ.яасан ч хэцүү хорвоо вэ

10  |  1
Зочин(124.158.126.192) 2025 оны 03 сарын 13

Сүржигнэж айлгаж цочоолгүй, амь биеийг гэмтээлгүй баривчлахыг бодоорой .

8  |  0
Gerel(58.143.143.143) 2025 оны 03 сарын 13

Buu shiidem bololgui shg..anhaaruulaad..yariltsaa hj bgaad 2ulangni esen mend avhaa bod..uygaach medehgui aij sandarsanl yavaa bzdee..buruu uym hiisench dunguj amidrald hul tavij saihan husel muruudul jiguurlen yavsan huuhduud

6  |  0
zochin(64.119.21.240) 2025 оны 03 сарын 13

tangarag orgoson tsereg huniig nyalh amitan gehee boliochee. ted chin nasand hursen hiisen hergiin hariutslagaa uureh yostoi humuus, hlah darga alj gemt hereg hiisen, hiliin manaag orhij tangargaa zorchson geed mash tom asuudal uuseed baina. barag eserguutssen nereer gazar deer n nam buudahgui bol tsaashid ingeed darga naraa hussen erh batsaan buuddag boloh n.

шударга байя(150.129.140.37) 2025 оны 03 сарын 13

Эх орноосоо урвасан , даргынхаа амь насыг бүрэлгэсэн сэтгэцийн өөрчлөлттэй хог шааруудыг байлдааны хуулиар өчиггүй бууд

Иргэн(66.181.176.197) 2025 оны 03 сарын 13

Цэргийн эрдэмд сургах арга барилаа орчин үетэйгээ цохицуулахгүй бол дээр үеийн дээрэлхүү, хоцрогдсон арга барилд одооны хүүхдүүд зохицохгүй байнаа. Боловсрол, соёл, хүн байх талаас нь, эрүүл чиирэг тэвчээртэй хатуужилтай байх талаас нь ш/ у ны үндэслэлтэй зааж сургах арга барилд дарга нараа сургаач!( цэргийн сургуулийн багш нар арга барилаа өөрчлөөч цаг хугацаанаасаа хоцроод бна гэж хэлэе)!!!Хүнийг сургах гэж зодож дэглэж амь насыг нь бүрэлгэж болохгүй л болов уу!!!

16  |  1
irgen(194.38.119.247) 2025 оны 03 сарын 13

isss nyalh huuhduudiig ihl ailgaj de ymar gai beee haramssltai yma..aisandaa uursdiiguu bolon himuusiig hunuuchih vii de estoi nariin ajilgaagaar ahij hohirolgui shig bariasai burhan min.

15  |  0
Амь насыг нь хамгаал(192.82.72.188) 2025 оны 03 сарын 13

Алалгүй амьдаар нь бариарай,гэмтэй ч гэсэн хайран залуу амь амьдралыг хадгалан үлдэх хэрэгтэй

23  |  1
Close menu