М.Даваабанди Тажикстаны бөхөд ялагдлаа

2021 оны 04 сарын 09

Бөхийн төрлүүдийн Ази тивийн олимпийн эрх олгох тэмцээн өнөөдөр /2021.04.09/ Казахстаны Алматы хотод сонгомол бөхийн төрлөөр эхэллээ. Манай улсаас энэ төрөлд ганцаараа оролцож буй “Улаанбаатар-2019” 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Мөнх-Эрдэнийн Даваабанди 60 кг-ын жинд хүч үзэв.

Тэрбээр 1/4 шигшээд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Тажикистаны Фируз Мирзоржабовтой хийж оноогоор цэвэр ялагдлаа. Хэдийгээр манай бөхийн олимпийн эрх талаар болсон ч өрсөлдөгч нь хагас шигшээд Хятадын бөхийг ялбал хүрэл медалийн төлөө барилдана. М.Даваабанди эрхийн тэмцээний дараа Азийн аваргад үргэлжлүүлэн өөрийн үндсэн жин 55 кг-д зодоглох юм гэж Монголын Чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ханг (202.9.47.9)  2025 оны 03 сарын 13

Хөнгөн жин байж гэдэстэй. Явцгүй банди

1  |  0
zochin (202.126.89.61)  2025 оны 03 сарын 13

Банди юмаа

1  |  0
Зочин (66.181.186.159)  2025 оны 03 сарын 13

Ийм ямар ч найдваргуй гаруудыг жуулчины журмаар тэмцээнд явуулдагаа больмоор юм доо, чадахгуй юм чадахгуй л байдаг, азаар олимпын эрх авна гэж байхгуй ш дээ

1  |  1
Top