Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын цэргийн штаб зэвсэгт хүчний 013, 014, 119, 311, 326, 336 дугаар анги, хилийн 0101, 0243 дугаар ангитай хамтран хугацаат цэргийн алба хааж байгаа дайчдыг ар гэрийнхэнтэй нь цахимаар уулзууллаа. “Ковид-19” цар тахлын халдварын нөхцөл байдлаас хамааран үр хүүхдүүдээ эргэж чадахгүй байгаа эцэг эхүүдийг цахимаар уулзуулсан нь цагаа олсон арга хэмжээ болов. Энэ үеэр ар гэрийнхний зүгээс туйлын баяртай байна хэмээн баярласан сэтгэлээ илэрхийлж байлаа.
Мөн “албаа нэр төртэй хааж байгаа хүүхдүүдээрээ бид бахархаж байна. олон аавын хүүхдүүдтэй мөр зэрэгцэн эвтэй байж, дарга нарынхаа үгэнд сайн орж, сурч мэдэхийн төлөө шамдан, албаа нэр төртэй хаагаарай” хэмээн захиж байлаа.
Сэтгэгдэл ( 1 )
хугацаат цэргийн алба хаагчдад цахимаар мөнгө хүлээж авахыг хуулиар хориглох хэрэгтэй