Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн 26 тамирчин Узбекистаны нийслэл Ташкент, Гүржийн Тбилисын “Их дуулга” олимпийн эрхийн тэмцээнд амжилттай оролцсон билээ.
Тус тэмцээнд БХЯ-ны харьяа “Алдар” спорт хорооны баг тамирчдаас нэг дасгалжуулагч, дөрвөн тамирчин оролцсон юм.
Ташкентийн “Их дуулга”-д эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, дэд ахлагч Б.Ганхайч шагналт V байрт шалгарсан бол Гүржийн Тбилисын “Их дуулга”-аас эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд ОУХМ, дэслэгч Г.Алтанбагана хүрэл медаль хүртсэн юм. Ингэснээр “Алдар” спорт хорооны жүдо бөхийн баг тамирчид олимпын эрх олгох чансааны оноогоо амжилттай ахиулсаар байна. Тодруулбал, эмэгтэй жүдо бөхийн төрөлд 48 кг-ын жинд ОУХМ Г.Наранцэцэг, 63 кг-ын жинд ОУХМ, дэд ахлагч Б.Ганхайч, эрэгтэй төрөлд 90 кг-ын жинд ОУХМ, дэслэгч Г.Алтанбагана, +100 кг-ын жинд ОУХМ, дэслэгч Ө.Дүүрэнбаяр нар өндөр чансаатай бөхчүүдийн тоонд зүй ёсоор багтаж байна.
Олон улсын жүдо бөхийн холбоо ирэх сарын 24-29-нд Унгар улсад зохиогдох ДАШТ-ий дараа олимпод оролцох тамирчдын нэрсийг зарлах төлөвтэй байгаа аж.
Сонирхуулахад, мөн Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Казахстаны нийслэл Алмата хотод өнгөрсөн баасан гарагт эхэлсэн чөлөөт бөхийн олимпийн эрхийн төлөөх тэмцээнд оролцож байна.
Тэмцээнд “Алдар” спорт хорооноос сонгомол бөхийн төрөлд ОУХМ, М.Даваабанди, эмэгтэй 62 кг-ын жинд МУГТ С.Цэрэнчимэд нар оролцож байгаа юм. Тус тэмцээний дараа ААШТ энэ сарын 14-17-нд үргэлжлэх бөгөөд тэмцээнд 53 кг-ын жинд ОУХМ Д.Отгонжаргал, 72 кг-ын жинд ОУХМ, ахлах ахлагч Э.Цэвэгмэд нар оролцох юм.
Сэтгэгдэл ( 1 )
Уучлаарай хамгийн амжилт муутай нь байна аа одоогоор