Бусдыг дээрэмдэж, мөнгө угаасан ТАГНУУЛЫН АЖИЛЧДЫН хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 12

Нийслэлийн прокурорын газраас авлига, албан тушаалын гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэргүүдэд холбогдсон этгээдэд зөвхөн ял шийтгэх бус хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, улсын орлого болгох, мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнийг хамгаалах тал дээр онцгойлон анхаарч ажиллаж байна.

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар тус газраас хяналт тавин ажиллаж шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс нийт есөн гэмт хэрэгт 515.112.445  төгрөгийн хөрөнгийг хурааж, улсын орлого болгохоор шүүхээр шийдвэрлүүлэв.

Тухайлбал, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн О.Заяамандахаас 304.040.000 төгрөг, 152.020.000 төгрөгийн үнэ бүхий 1 орон сууцыг, бусдыг дээрэмдэх, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн /Тагнуулын алба хаагчид бусдыг дээрэмдсэн/ Г.Доржсүрэнгээс 14.000.000 төгрөгийн үнэ бүхий нэг авто машиныг хурааж, улсын орлого болгохоор шүүхээр шийдвэрлүүлжээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
shit hole(139.5.219.202) 2021 оны 04 сарын 13

*** this country

0  |  0
Ард(64.119.23.130) 2021 оны 04 сарын 12

Хохирсон иргэнд эргүүлж өгдөггүй юмуу,бас дээрэм болчих юм бишүү

0  |  0
Top