Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд 16-аас дээш насны 10 мянган хүн ам тутамд 2.7 авлигын гэмт хэрэг хэрэг бүртгэгдэж байсан бол энэ оны нэгдүгээр улиралд 2.9 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй ижил төвшинд байгаа талаар Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээллээ.
Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар бүртгэгдсэн авлигын гэмт хэргийг нутаг дэвсгэрээр нь авч үзвэл, Говьсүмбэр аймаг 10 мянган хүн ам тутамд 0.8 хэрэг бүртгэгдэж, хамгийн бага үзүүлэлттэй байгаа бол Улаанбаатар хотод 3.6, Баян-Өлгий аймагт 3.0 хэрэг бүртгэгдсэнээр хамгийн их үзүүлэлттэй байна.
Сэтгэгдэл ( 1 )
Авилга гэж сүлжээ бизнес шиг л юм байна даа.