Харуулын даргаа хөнөөсөн цэргүүдийг Говь-Алтайд ЦАГДАН ХОРЬЖЭЭ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 12

Өнгөрсөн долоо хоногт Говь-Алтай аймаг дахь хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хоёр цэрэг харуулын даргаа буудаж хөнөөгөөд, оргон зайлсан хэрэг гарсан билээ.

Тэднийг хэрэг гарснаас хойш хоёр өдрийн дараа буюу өчигдөр /2021.04.11/ 10:20 цагийн үед тус аймгийн Алтай сумын Бадрал багийн нутаг дэвсгэрээс баривчилсан байдаг. Тухайн хоёр цэрэг ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй, бууж өгсөн юм. 

Харуулын даргаа буудаж хөнөөсөн хоёр цэргийн хэргийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт шалгаж, цагдан хорьжээ.  

Өөрөөр хэлбэл, тэднийг Эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсгийн “Бүлэглэж, албан үүрэгтэй нь холбогдуулж бусдын амийг бүрэлгэсэн”, 28.2-ын “Дарга, захирагчаа эсэргүүцсэн”, 28.5-д заасан “Цэргийн албанаас оргон зайлсан”, 28.15-ын “Хилийн алба хаах журам зөрчсөн”, 17.2-т заасан “Бусдын эд хөрөнгө дээрэмдсэн” гэх үндэслэлээр сэжигтнээр тооцон, цагдан хорьсон талаар эх сурвалж мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б(66.181.176.88) 2021 оны 04 сарын 12

Дарга офицериудын цалин мөнгө амьдралд нь хүрдэггүйгээс болж хугацаат Цэргийн хүүхдүүдийг мөнгөний машин болгон хардаг болжээ

0  |  0
Монгол (66.181.161.125) 2021 оны 04 сарын 12

Өөдгүй урвагчдийг дүүжил

0  |  1
H(192.82.74.178) 2021 оны 04 сарын 12

G

0  |  0
Top