Эх орны хил дээр хүү төрлөө

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 12


Эх орны хил дээр Монгол Улсын нэгэн иргэн дуу хадаан мэндэлсэн сайхан мэдээг та бүхэнтэйгээ хуваалцаж байна.

Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгон дахь хилийн 0285 дугаар ангийн дугаар салбарт, торгон хил дээр хүү мэндэллээ. 

Харуулын дарга, ахлах ахлагч Д.Түмэн-Өлзийгийн гэргий Ц.Наранчимэг 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны 21:00 цагийн орчимд өвдөж, дуудлага өгсөн боловч эмнэлэгт хүргэгдэж амжилгүй 22:35 минутад салбарын байрлалд амаржиж, 2700 грамм хүүтэй болжээ. 

Тухайн газар орны хувьд сум, орон нутгаас нэлээд аслагдмал, газар орны бартаа, саад ихтэй тул эмч нар хилийн байрлалд нь эх барих шийдвэр гаргасан байна.

Нярайг Улаанхус сумын эмэгтэйчүүдийн их эмч Х.Жанболат, Улаанхус сумын III багийн эмч Х.Үмбат, салбарын ариун цэврийн зааварлагч Б.Хадах нар эх барьж авчээ. Эх, хүүгийн биеийн байдал сайн, сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Аавын хувьд тухайн өдөр хилд үүрэг гүйцэтгэж байсан бол ээж Ц.Наранчимэг салбарын байранд охин, хүү хоёртойгоо байжээ. 

Монголын үрс маш олон болох болтугай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.73.52) 2021 оны 04 сарын 13

Saihan medee baina. Eh orondoo hairtai erdem nomtoi zuv sain hun bolooroi

1  |  0
Top