2021 оны 4-р сарын 11-ний өдөр БНХАУ-ын Өвчний хяналтын төвийн захирал Гао Фу Хятадын төрийн мэдлийн “Global Times” сонинд тусгай ярилцлага өгсөн байна. Тэрбээр зарим мэдээллийн сайт болон цахим орчинд түгээд буй ‘Хятадын вакцин үр дүн багатай гэдгийг хүлээн зөвшөөрлөө’ гэсэн ташаа тайлбарыг няцааж, түүний ярьсан зүйлийг буруу ойлгохгүй байхыг сануулав.
Дэлхийн олон улсын эрдэмтэд “Ковид-19”-ийн эсрэг төрөл бүрийн вакцинуудын үр дүнг нэмэгдүүлэхээр санал солилцож, судалгаа шинжилгээ хийж байгаа энэ үед Гао Фу вакцинжуулалтын процедурыг илүү нарийн тохируулах, тухайлбал өөр төрлийн вакцинуудыг хольж тарих зэрэг аргаар вакцины үр дүнг сайжруулах боломжтой эсэхийг судлах нь зүйтэй гэсэн санааг хэлсэн гэдгээ мэдэгдэв. Харин Хятадын вакцин үр дүн муутай гэж огт мэдэгдээгүй байна.
Ковид-19 цар тахлын эсрэг вакцинуудыг дэлхий дахинд асар түргэн хугацаанд яаралтай гаргаж авсан учраас аливаа вакцины үр дүн улс, орон бүрт харилцан адилгүй байгаа гэдгийг онцолжээ. Тиймээс дэлхий нийтийн эрдэмтэд вакцины үр дүнг хэрхэн яаж сайжруулах талаар илүү нарийвчилж судлах зайлшгүй шаардлагатай байгаа аж. Тэгвэл Гао Фу захирлын үзэж буйгаар тухайн хүнд тарих вакцины тунгийн тоо болон тэдгээрийн хоорондын хугацааг өөрчилхөөс гадна нэг хүнд өөр төрлийн хэд хэдэн вакциныг тодорхой шат дараалалтайгаар тарих нь үр дүнг сайжруулах магадлалтай гэж үзсэн байна. Энэ нь дан ганц Хятад вакциныг сайжруулах тухай биш харин бусад бүх вакцинтай хамаатай юм.
Түүнчлэн, БНХАУ-ын Өвчний хяналтын төвөөс Хятад вакцины эхний тунг тарьснаас 3-8 долоо хоногийн дотор хоёр дахь тунгаа тариулах нь вакцины үр дүнг сайжруулах боломжтой хэмээн 2021 оны 3-р сарын 28-ний өдөр мэдэгдсэн байна. Өмнө нь онцгой байдлын үед дархлаажуулалтын ажлыг яаралтай зохион байгуулах шаардлагаас байсан учраас 2 долоо хоногтоо багтаж хоёр дахь тунгаа тариулахыг зөвлөж байсан ажээ.
Эх сурвалж:
https://www.globaltimes.cn/page/202104/1220774.shtml
https://www.globaltimes.cn/page/202104/1220695.shtml
Сэтгэгдэл ( 10 )
вакцин ямар чбайсан хамаагүй хийлгэх хэрэгтэй дээ юун голох вэ олон орондн олдохгүй багйаа юм биш үү
Вакцинжуулалтыг бүх нийтийг хамруулан зохион байгуулж байгаа нь үнэн ч гэлээ хувь хүн хийлгэхгүй гэвэл албадаагүй дээ. Муу гээд хийлгүй л байна биз!!! учир утгагүй муучилgh хэрэг байна уу?.Өнөөдөр хэрэглэж байгаа бүх л вакцин хэл ам дагуулсаар л байна Цус бөөгнөрөх гаж үзэгдэл, 501 Ү- гэх хувилварт файзер үйлчлэхгүй байна гэж бичиж байна. Үнэн худыг мэдэхгүйч та нарын муу гэж харааж байгаа хятад вакциныг дэлхийн 80-аад улс хэрэглэж байгаач өнөөдрийг хүртэл ямар нэг гаж нөлөө гарсан мэдээ байхгүй л байна.Ямар үндэслэлээр муучлаад битгий хийлгэ гэж урайлаад байгааг мэдэхгүй юм.
Англа хэлээр гарсан мэдээлээс харвал, үр дүн бага (LOW) гэсэн л байсан даа
угаасаа 62 гэдэг чинь бага шд. файзер ба түүнээс дээш. хужаа вазцин хүчээр хийхээ боль
Манай вакцин дархлаа тогтоох тал дээр муу байна аа гээд хятадууд өөрсдөө хэлээд байхад манай улсад хятад вакцин ёстой сайн гээд магтаад байх юм. Хятад ьакцин хийлгэхгүй гээд байгаа бол хуцалгүй дуугүй гэх юм. Чанар муутай хогийг магтаад хүндээ шахаж байгаа улс манайхаас өөр байна уу. Огт хийгээгүйгээс ямар нэгэн юм хийж байгаа харагдаад байж байя гэж байгаа юм байх даа.
Yah gej baahan hyatad baktsin shahsan yum yamarch ur dun bhgui. Baktsin hiij l bbal boloo gej bodoo yu
Хог хужаагийн чанаргүй баталгаагүй вакцинаас татгалзья мал Монголчуудаа.
Угаасаа хог хужаагийн вакцин ямар ч баталгаагүй чанаргүй нь угаасаа ойлгомжтой байсан Монголчуудад чанаргүй хог хужаа вакциныг 32 доллараар шахах нь арай дэндүү юмаа Монгол хүний эрүүл мэнд амь нас тоглоом болжээ.Хайран амь нас эрүүл мэнд эдийн засаг хог хужаагийн хаягдал вакцины золиос болох ч дээ даанч харамсалтай.
Хийлгэхгүй хүмүүсийг нь хаяаач ээ, ямарч хамаагүй вакцин хийлгэмээр байгаа зөндөө хүмүүс байна тэд нартаа хийгээчээ, нас хүйс зааж байхаар
Haha