ЭМЯ-ны буруугаас болж 106 сая төгрөгийн PCR-ын урвалжийг устгалд оруулсан уу!

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 13

“Ковид 19” цар тахалтай тэмцэхийн тулд Монгол Улс дор бүрнээ хичээж байна. Гэвч хичээл зүтгэлийн хажуугаар хайхрамжгүй, хариуцлагагүй хүмүүсийн буруутай үйлдлээс болж улс хохирох асуудлууд гарсаар байгаа юм.

Тухайлбал, орон нутагт цар тахлын дэгдэлт нэмэгдэж буйтай холбоотойгоор зарим аймгуудад PCR шинжилгээний аппараттай болгосон. Энэ хүрээнд дагалдаж ирсэн нэг бүр нь 12.5 ам.долларын үнэтэй нийт 106 сая төгрөгийн өртөг бүхий 3000 ширхэг PCR шинжилгээний урвалж бодисыг гуравдугаар сарын эхээр Эрүүл мэндийн яамнаас Увс аймагт илгээсэн байна. Гэвч хэрхэн хадгалах, ашиглах талаар Эрүүл мэндийн яамнаас ямар нэгэн зөвлөмжийг хүргүүлээгүй аж. Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт нь урвалжийг хүлээж авах эм зүйн мэргэжлийн хүн байгаагүйн улмаас 106 сая төгрөгийн хохирол учраад байгаа юм. Учир нь тухайн үед аймгийн эмнэлгийн эмч, сувилагч нар Улаанбаатар хотод сургалтад сууж таарсан тул эмнэлгийн нярав урвалжийг хүлээн авахдаа -2 хэмийн агуулахад бус авто машины дулаан зогсоолд хадгалжээ. Хадгалалтын горим алдагдсаныг 10 хоногийн дараа мэдсэн гэнэ. Гол нь Эрүүл мэндийн яамнаас ямар нэгэн хадгалалтын горим, зөвлөмжийг хамтад нь ирүүлээгүй гэж байгаа аж.

Тус аймаг 3000 ширхэг PCR шинжилгээний урвалжаа ашиглаж чадахааргүй болсон тул Архангай аймгаас 200 ширхэг урвалж аван шинжилгээ авч байгаа юм байна. Цар тахлын үед улсад учруулсан 106 сая төгрөгийн хохирлыг хэн барагдуулах нь тодорхойгүй байгаа бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалтын ажил явуулж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Иргэдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулсан ноцтой үйлдэлд зөвлөмжөө илгээгээгүй Эрүүл мэндийн яам хариуцлага хүлээх үү, илгээсэн урвалжийг зориулалтын бус газар хадгалсан Увс аймгийн Эрүүл мэндийн нэгдлийнхэн хариуцлага хүлээх үү гэдэг нь тодорхой бус байгаа юм. Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболдын хүн гэгдэх О.Одбаяр ажилладаг бол дэд даргаар нь мөн түүний хувийн эмнэлэгт ажиллаж байсан эмч н.Алимаа ажилладаг юм байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (192.82.81.98) 2021 оны 04 сарын 14

Zaavar zuvlumj uguh tiim hetsuu yu nerav avaad baidaga be sonin bna eruul mendiin gazar emch Emnelgiin darga ene ter geed manuuhainuud zunduu baigaa bizdee

0  |  0
Нэр(202.55.188.46) 2021 оны 04 сарын 14

ЭМЯ-ны буруу ,ямар ч юманд заавар дагалддаг биз дэ

0  |  0
Мроү(202.126.89.90) 2021 оны 04 сарын 14

Наад эмнэлгийн удирдлагуудаар нь хувааж төлүүл.

1  |  0
Зочин (66.181.178.232) 2021 оны 04 сарын 13

Тэнэг новшнууд юм даа хаа хаанаа ажилын хариуцлага байхгүй сэтгэлгүй чөтгөрүүд олширчээ ажил хийсэн нэртэй улсаас цалин авч байж ичэхээ байсан чөтгөрүүд

0  |  0
уншигч(202.126.90.93) 2021 оны 04 сарын 14

Ийм нөхдүүд бидний зовж олсон мөнгийг татвар нэрээр авч байгаад дураараа үрж байгаа юм даа

1  |  0
ard(192.82.72.137) 2021 оны 04 сарын 13

hariutslag toots ugsun avsand n mun avsan gazariin emch nar gej huduu baidaggui um bn gej oilogloo

0  |  0
B(139.5.216.168) 2021 оны 04 сарын 13

Eruul mendiin yamniikhan aimaar setgelgui... Uranchimeg bn.. Aima hicheesen....

0  |  0
Зочин(203.91.115.47) 2021 оны 04 сарын 13

Дарга голлодог орны зовлон энэ. Их л сайндаа малаа маллаж мэддэг нөхдийг даргаар томилсноор ийм асуудал өрнөдөг. Энэ бол бүр бага хэрэг. Тэр хүлээж авч байгаа аймгийн эрүүл мэндийн байгууллага ч мөн хөөрхийлөлтэй байна аа?

1  |  0
Залуур (202.179.25.250) 2021 оны 04 сарын 14

Бүгдэд нь хариуцлага тооцож улсыг хохиролгүй болгоно.

2  |  1
Зочин(43.242.243.4) 2021 оны 04 сарын 13

Хадгалалтын горим интрийг нь нэхээд авч чаддаггүй юм байхдаа хөдөөнийхөөн толгойгоо ажлуул орчин үед суралц

2  |  0
buruu emyam (192.82.68.59) 2021 оны 04 сарын 13

эмя буруу лдаа өгөхдөө зааврыг нь хэлж өгөх ёстой бсан өдөр бүр тв гр мэдээ хэлэхдээ уралдаад яриад бга харагддаг өчнөөн л хүн бгаа тэр амбасэлмаа нараа хоёр байгальмаа энхболд өөр юу юуч билэ эбаахан хүн харагддаг биздээ

1  |  0
Иргэн(103.10.23.158) 2021 оны 04 сарын 13

Ямар нөхцөлд хадгалах юм бэ гээд асуучиж болдоггүй юм уу оркууд шууд буруутай

2  |  0
Зочин(122.201.21.129) 2021 оны 04 сарын 13

ЭМЯ ны ажил хариуцсан хун буруутай

1  |  0
зочин(202.179.21.245) 2021 оны 04 сарын 13

Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буруутай этгээдээр нөхөн төлүүлж улсыг хохирролгүй болго нь нэн зохистой болов уу хэдэн төгрөгөө гарын салаагаар хаяад байж болохгүй хайран ч мөнгө

2  |  0
Зочин(192.82.91.1) 2021 оны 04 сарын 13

Эмя-ны буруу гэж юу байхав дээ. Хариуцсан ажилдаа сэтгэлгүй хүмүүсийн буруу ш дээ. Мэдээлэл технологи хөгжөөд байхад интэрнэтээс ч гэсэн зааврыг нь хайгаад үзчих сэтгэл алга уу

5  |  0
Top