С.Баярцогтын гомдлыг БААСАН ГАРАГТ хэлэлцэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 13

АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогт нарыг "Оюутолгой"-н гэрээг үзэглэхдээ эрх мэдлээ ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, ял оноосон билээ. 

Өөрөөр хэлбэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогтод 10 жилийн хорих ял оноосон байдаг. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, түүнд оноосон ялыг 4 жил 8 сар болгон бууруулсан. Харин тэрбээр өмгөөлөгчөөрөө дамжуулан Улсын Дээд шүүхэд хандсан. 

Тэгвэл Улсын Дээд шүүх ирэх баасан /2021.04.06/ гарагт хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 570 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1454 дүгээр магадлалтай, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох 470 хавтас хэргийг шүүгдэгч Д.Ганболд, түүний өмгөөлөгч Б.Баяраа, С.Баярцогт, түүний өмгөөлөгч Г.Орхон, Н.Цэцэгмаа, шүүгдэгч Б.Ариунсангийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, шүүгдэгч Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт, Б.Ганцэцэг, шүүгдэгч Б.Бадралын өмгөөлөгч Ц.Туяа, П.Эрхэмбаяр нарын гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэнэ.

/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2, 22.10 дугаар зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, /

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ах(64.119.23.174) 2021 оны 04 сарын 13

За энэ новш Баярцогтыг шоронд нь янзалчихдаг хоншоортой аавын хуу байдгуйн болов уу!!!! Олон жилийн ялтай гарууд юм бодохгуй нухмаар юмдаа

0  |  0
123(203.91.112.133) 2021 оны 04 сарын 13

ямар гомдол вэ

0  |  0
Dgb(39.7.54.63) 2021 оны 04 сарын 13

Odoo ingeed zamxarhiin bnldoo ene luivardsaniig bvgd medej bga ym bj ygiin n shvvdiin baidag gazar n xiij ylsiig xoxirolgvi bolgomoor ym

0  |  0
Залуур (202.179.25.250) 2021 оны 04 сарын 13

Авилга авсандаа гомдоод байгаа юм уу энэ Баагий.

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 04 сарын 13

Odoo bytsariin lyivaraa zogsoogoojee.Iim ikh ard tymenii aj amidaraliig bololtsoog ekh oronii bayalagiig khariikhantai niilj tsulumsun luivarchidiig uynd ni urshuuguud baigaa adgiin khamtaragch mapyyd ve.Ard tymen yag yneneer shyygeegyi baigaa shyy.Khereg khyychirdagyi shyy.Mongoliin shyykh khyyliikhan ter chigtee mapyyd ekh oronoosoo yravsan khymyysiig delkhii tododgood baikhad .Mongoliin tur urshuuguud baidag tsatsaalyylakh yaltai mapyydiig urshuukhuu zogsoo.

0  |  0
Монголчууд(66.181.161.18) 2021 оны 04 сарын 13

Наад Баярцогт гэж Хятадын Монголд бүх насаар нь шоронд хийх ял өгөх хэрэгтэй.

0  |  0
чимэд(124.158.85.147) 2021 оны 04 сарын 13

хонгилын шүүгч нар халагдаагүй, хулгайч нараа ямх ямхаар ялыг нь бууруулсаар байгаад чөлөөлнө. Тун удахгүй марсайтлаа инээлдээд баар,ресторан хэсээд явцгаах болно.Хараад л байгаарай Женко Баттулга өөрийн хонгил үүсгэхэд ашиглахаар солих байтугай алуурчин Соёомбо-эрдэнийг ер. шүүгчээр томилох гээд улайрсаар байгаад томилчихлоо

0  |  1
Top