Батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний нэр хүндийг иргэдийн дунд өргөх зорилгоор булган аймгийн ЗДТГ-ын цэргийн штаб дараах ажлыг зохион байгууллаа. Тус цэргийн штабын дарга, хурандаа Х.Золзаяа Булган, Бугат суманд ажиллаж, зэвсэгт хүчний 110, 326, 014 болон хилийн цэргийн 0243, 0101 дүгээр ангид цэргийн алба хааж байгаа зарим цэргийн алба хаагчийг эцэг эх, ар гэрийнхний төлөөлөлтэй уулзаж, нэгтгэл ангийнх нь удирдлагуудтай холбогдон утсаар яриуллаа.
Мөн батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгч, цэргийн албаны талаарх эцэг эхчүүдийн санал бодлыг сонссон бөгөөд цэргийн алба хааж байгаа залуусын ахуй амьдралын судалгааг гаргаж өрх толгойлсон, ажилгүй байгаа нэр бүхий 6 алба хаагчийн ар гэрт тус бүр 50 мянган төгрөгийн тусламж үзүүллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Өөрийнхөө 300 тараачихсан юм уу?
Цэргүүдээ яргалдаг офицеруудад тусламж үзүүлнэ гэж юу байхав дээ