"Гурван цагийн хэлхээ” сэдэвт цахим ярилцлага хийв

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 13

БНМАУ-ын баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас хугацаат цэргийн алба хаагчид руу чиглэсэн соёл хүмүүжлийн арга хэмжээг шат дараатай зохион байгуулж байна. Тухайлбал, “Гурван цагийн хэлхээ” сэдэвт цахим ярилцлагыг өнгөрсөн амралтын өдрөөр явуулж бэлтгэл хурандаа С.Энхтайван “Эр хүн байхын утга учир”, “Цэргийн алба хаагчийн ёс суртахуун”, “Цэргийн алба хаагчийн төлөвшил” сэдвээр хугацаат цэргийн алба хаагчидтай чөлөөт ярилцлага хийж, өөрийн алба хааж байсан үеийнхээ дурсамжийг дэлгэсэн юм. Тэрээр дурсамждаа өөрийг нь сонсогч байх үеэс өнөөгийн үе маш их өөрчлөгдсөн төдийгүй хууль эрх зүй, хангалт үйлчилгээ гээд бүх талаар шинэчлэгдэж, алба хаах орчин нөхцөл эрс сайжирсан хэмээн онцлоод эх оронч хүмүүсийн хамгийн түрүүнд хийх алхам бол цэргийн жинхэнэ албаа хаах явдал юм гэв.

Үргэлжлүүлэн “Би та нараар бахархаж байна. Үеийн олон залуустаа үлгэр дуурайл үзүүлж, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээр цэргийн албанд татагдан ирсэн нь та бүхнийг ямар хариуцлагатай, ухамсар сайтай вэ гэдгийг нотлон харуулж байна. Халагдсаныхаа дараа цэргийн алба ямар хийморьлог, нөхөрлөлөөр цэнэглэгдсэн орчин байсан бэ гэдгийг та бүхэн илүү их ойлгоно. Өөрийнхөө амьдрал замнал, ажил үйлсдээ цэргийн албанаас сурсан эрдэм мэдлэг, төлөвшил, итгэл үнэмшлээ зарчим болговол алзахгүй” гэж захилаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
самдан(124.158.85.147) 2021 оны 04 сарын 13

нэг оныхон гэж их бахархадаг Одоо ч бид он жавууд гээд уулзсаар л байгаа, цөөрч байна бидний өмнөх үе 5 жилээр алба хааж байсан гэдэг. Бид 3 жил тэр үед буу сум учиргүй элбэг байж,цэрэг болгон мэргэн буучид,бүгд Ворошиловын мэргэн бууч болцгоож байлаа.Дэглэлт бага зэрэг байсан бага дарга нар томорч чаддаггүй харин хал цэрэг илүү эрх мэдэлтэй,гэхдээ харгис биш байсан юмшүү хэт харгилах хандлагыг шинэ цэргүүд бөөгнөрөөд айлгадаг байлаа

0  |  0

Top