Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг АНУ-ын Батлан хамгаалахын Улс төрийн асуудал хариуцсан дэд сайдын Энэтхэг-Номхон далайн газрын орлогчийн Зүүн Азийн асуудал эрхэлсэн орлогч дарга, ноён Сидхарт Мохандастай өнөөдөр (2021.04.14) утсаар ярив.
Хурандаа Д.Ганхуяг ноён С.Мохандаст хариуцлагатай, өндөр албан тушаалд томилогдсон явдалд нь баяр хүргэж, амжилт хүслээ.
Талууд Монгол-Америкийн батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлууд болон дэлхий нийтээр тархаад буй цар тахлын үеийн харилцан ажиллагааны талаар санал бодлоо солилцов.
Сэтгэгдэл ( 0 )