Ө.Эрдэнэ-Очир: Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ Үндсэн хуулиараа нэр дэвших боломжгүй 

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 14

Шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхтэй, эрхгүй гэх маргаан улстөр, хуульчдын дунд өрнөөд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан өмгөөлөгч, хуульч Ө.Эрдэнэ-Очироос дараах асуултад хариулт авлаа. 


-Өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ Үндсэн хуулиараа ирэх зургаадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвших эрхтэй юу. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаатайгаар зөвхөн нэг удаа сонгоно" гэж заасан. Дээр нь 1992 онд батлагдсан Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн долоо дахь хэсэгт заасан "Ерөнхийлөгчийн нэг удаа улираан сонгож болно" гэдэг заалтыг шинэ Үндсэн хуулиараа хүчингүй болгосон.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуулиараа Монгол Улсын Ерөнхийлөгчийг улираан сонгогдох эрхийг олгоогүй гэсэн үг. Зөвхөн нэг удаа л сонгоно. Тэгэхээр одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших аваас улираан сонгох болчихоод байгаа юм. Үндсэн хуулийн болон нийтийн эрх зүйн зарчим бол зөвшөөрснөөс бусдыг хориглоно. Иргэний эрх зүйн зарчим нь хориглосноос бусдыг зөвшөөрнө гэсэн заалттай.

Тиймээс одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг улираан сонгох заалт байхгүй, нэр дэвших боломжгүй. Хуулийн зохицуулалт маш ойлгомжтой. Сүүлийн үед энэ асуудлаар хуульч бүр өөрөөр тайлбарлаж байгаа юм. Үндсэн хууль гэдэг нь эрх зүйн зохицуулалтын дээд баримт бичиг. Үүнийг давсан ямар ч зүйл байж болохгүй. Үндсэн хууль өөрөө хэн нэгэн албан тушаалтан, иргэний өмнө буруутай байж болохгүй. Болохгүй л гэсэн бол болохгүй. 

-Нөгөө талаараа нэр нөлөө бүхий хуульчид Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхтэй гэж тайлбарлаад байна. Үүнийг адилхан хуульч хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Үндсэн хуулийг өөрчлөх гэсэн хандлага ажиглагдаж байна. Үндсэн хуулийг тайлбарлах эрхтэй ганц газар бол Үндсэн хуулийн Цэц юм. Нэг удаа УИХ-аас Үндсэн хуулийг тайлбарлах гэж үзсэн. Түүнийг нь Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгож байсан байдаг. Судлаачдын хувьд ч гэсэн Үндсэн хуулийг тайлбарлах эрх байхгүй. Онолын болон бусад үндэслэлүүд гаргаж ирч байна л даа. Үүнтэй адил Үндсэн хуулийг элдэв онолоор тайлбарлах биш албан тушаалтан, иргэд дагаж мөрдөх ёстой. 

-Монгол Улсад хуулийн хэрэгжилт хэр байдаг юм. Яг үндсэн утгаараа хэрэгжиж чаддаг юм уу?

-Зарим хуулийн хэрэгжилт хангалттай, хангалттай янз бүр. Харин Үндсэн хуулийг үйлчлүүлэхгүй, үйлчлэлийг хойш тавина, аль нэг заалтыг хэрэгжүүлэхгүй байна гэх ойлголт байхгүй. Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүйг хүлээн зөвшөөрөх аваас тухайн улсын суурь нь ганхана. Ийм зүйл огт байж болохгүй. 

-Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвших эрхтэй гэж ярьж, тайлбарлаад байгаа хүмүүс Үндсэн хуулийн эсрэг гэмт хэрэг хийгээд байгаа юм биш үү?

-Үндсэн хуулийн тогтолцооны эсрэг үйлдэл хийх үйлдэл гэж байдаг. Үндсэн хууль тогтолцоог гажуудуулахтай холбоотой улс төрийн болон шашны арга хэмжээг хэлдэг юм. Үүнийг мөн байна гэж хэлэх хэцүү ч Эрүүгийн хуульд тодорхой заалт байдаг. Одоогоор бол Үндсэн хуулийнхаа заалтаас эсрэг юм яриад байна гэх хандлага ажиглагдаж байна. 

 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oogii(66.181.161.8) 2021 оны 04 сарын 18

Battulga demjine.

0  |  0
зочин (103.26.195.147) 2021 оны 04 сарын 18

ЖЕНКО ЗУРГААН ЖИЛ БОЛЦОН ЮМ УУ ?

0  |  0
Zochin(202.126.90.8) 2021 оны 04 сарын 16

1 ydaa gedeg n shine huuliar biz de

0  |  0
Зочин(192.82.89.195) 2021 оны 04 сарын 15

Ундсэн хуулийн шинэ заалтууд нь одоогийн Еренхийлэгчид бус, Харин 6 жилээр шинээр сонгогдсон Еренхийлэгчид хамаарагдана гэдгийг жирийн ард иргэд нэг янзаар ойлгоод байхад хуулчид гэгдэх этгээдууд янз янзаар тайлбарлах юм. Ер нь Монгол Улс мэргэжлийн хуулчидгуй болжээ, хуулчид нэртэй луйварчидтай болжээ.

2  |  0
Zochin(59.153.114.24) 2021 оны 04 сарын 15

Iim huuliin medleg tei yaduuhan setgelgeetei yumnuud ard tumnii tolgoi ugaah gej yadah yum.

0  |  1
хүрэлхүү(202.126.90.86) 2021 оны 04 сарын 15

Хуулийг нэг утгаар ойлгоно. Зургаан жилээр сонгогдоогүй шүү дээ. Эргүүнүүд ээ.

1  |  1
иргэн(103.212.117.185) 2021 оны 04 сарын 15

Тулга түүний өмнө байсан нөхөд Ерөнхийлөгч байсан бол дахин нэр дэвших боломжгүй. Харин Ерөнхийлөгч ,нэртэй Мануухай байсан бол нэр дэвших биз.Элбэгдорж Багабанди нарыг зэрэгцүүлээд гаргаад ирвэл яах вэ? Болно доо.

1  |  0
Би(43.242.243.72) 2021 оны 04 сарын 15

Хулгайч Женко зайлвал таарна

1  |  2
Zochin D(202.126.89.54) 2021 оны 04 сарын 15

Улираан сонгогдох дахин нэр дэвшиж сонгогдох 2 чинь ялгаатай утгатай. Улирах, улираах гэдэг чинь хүртэл эзэн бие нь өөр байгаа биз дээ.

2  |  1
zochin(1.30.7.40) 2021 оны 04 сарын 15

Huulich hun bj, huulindaa zahirahdaj golch bn bij, henii toloo huuliig ingej uls torjuulj yaridag bn aa. Huuliig ulandaa gishgej bgaa ene met olon huulichid, yos zuin hariutslaga uuruuleh heregtei

1  |  1
Z(202.9.46.97) 2021 оны 04 сарын 15

Улин хуц

1  |  1
зочин(66.181.176.147) 2021 оны 04 сарын 15

АН-аас хүн дэвшүүлэхгүй санаатай хүмүүс Хүрэлсүхийг унагаах цаад санаа байгааг ухаж ойлгох хүн байна уу.Баттулга сонин биш. гишүүд саналаа ХҮҮКийн эсрэг өгнө тэгэхээр тоо юу болж байна.Өрсөлдөгч нь ялах магадлал 80 хувь.

1  |  2
Зочин(66.181.161.122) 2021 оны 04 сарын 15

ингэж улайм цайм мушгих хэрэггүй. өөрийгөө хуульч хэлэхээсээ ичих хэрэгтэй. Хуулийг буцааж хэрэглэхгүй. Энэ бол хуулийн хамгийн энгийн ойлголт. Жинхэнэ хуульч хэзээ ч хуулийг улс төрийн өнцгөөс тайлбарладаггүй\n

2  |  2
hgbfd pok(105.112.124.168) 2021 оны 04 сарын 14

Бид 5000-50000 еврогийн бэлэн мөнгөөр зээл олгож байгаа бөгөөд зээл авах шаардлагатай хүн эсвэл компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө.\nХэрэв танд тусламж хэрэгтэй бол бидэнд хэр их хэрэгцээтэй, хүссэн зүйлээ хэлнэ үү\nэргэн төлөх хугацаа. Түргэн зээл ба төлбөрийн төгсгөлгүй стресс.\n whatsapp us 393511910241, Имэйл (joseluisloans@gmail.com)

1  |  0
зочин(103.212.116.45) 2021 оны 04 сарын 15

Хуулийг улайм цайм ингэж худлаа тайлбарлаж байгаа ҮХЦ-ийг татан буулга.

2  |  2
яг үнэн.(66.181.189.230) 2021 оны 04 сарын 15

Хүнийх тухай ярьвал асуудал бий нь бий байхаа.Хүнээ тойрч ярихаад байгаа болохоос Хуулиар ярвал нэр дэвших эрх бий гэж бодож байна. Хууль буцаж үйлчилдэггүй. Өнөөдөр шоо шинэ хуулийн заалт мөрдөж байгаа тул өмнө нь ерөнхийлөгч байсан хэн ч нэр дэвших эрх шинэ хуулиар нээгдсэн .

3  |  2
Оркын хаан(103.57.92.217) 2021 оны 04 сарын 15

Зөв хулгайч хүнээр ерөнхийлөгч сонгохоо больцгоо

2  |  3
Top