2021 оны дөрөвдүгээр сарын 16-нд буюу маргааш Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болно.
Тус хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчтэй холбоотойгоор оруулсан заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд давхар оруулах шаардлагатай гэж үзсэн иргэн Т.Доржханд нарын мэдээллийг хэлэлцэх юм.
Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь 50 нас хүрсэн Монгол Улсын уугуул иргэн байх бөгөөд зөвхөн нэг удаа зургаан жилийн хугацаагаар сонгоно” хэмээн заасан. Уг өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга ба өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших эрхгүй гэж мэдээлэл гаргагчид үзсэн юм. Үндсэн хуулийн судлаач төдийгүй хуульчид ч “Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй” хэмээн үзэл бодлоо илэрхийлсээр байгаа юм.
АН-ын зарим гишүүн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлж, өөрийн талд шийдвэр гаргуулах зорилгоор П.Нүрзэд, Д.Пүрэвдаваа, МоАХ-ын С.Эрдэнэцогт нараар дамжуулан жагсаал, цуглаан зохион байгуулахыг АН-ын гишүүдэд уриалж эхэлсэн талаарх мэдээлэл энэ сарын 13-нд цахим орчинд тархсан. Тэгвэл дээрх мэдээлэл хоёр хоногийн дараа буюу өнөөдөр батлагдлаа.
Нэгдсэн загвар, хийц бүхий уриа лоозонгоор жигдэрсэн иргэд Зайсан толгойн урд цуглаж, хөл хориог мөрдүүлж байсан цагдаагийн алба хаагчдад багагүй хүндрэл учрууллаа.
Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Үндсэн хуулийн Цэцийн байранд хоёр ч удаа өөрийн биеэр очиж, УИХ дах АН-ын бүлгийн гишүүдийг ч мөн Цэцээс тайлбар шаардан очуулж байсан зэрэг үйлдэл нь Цэцэд удаа дараа нөлөөлөх гэсэн оролдлого гэж хуульчид тайлбарласан.
Иргэд хэдэн зуугаараа өвчилж, амь насаа алдагсдын тоо өдөр өдрөөр нэмэгдэж байгаа энэ цаг үед Үндсэн хуулийн Цэцэд шахалт үзүүлэх гэсэн жагсаал цуглааныг зохион байгуулсан нь түүнийг Ерөнхийлөгч байх эрхтэй хүн мөн үү үгүй юу гэх эргэлзээг нийтэд бий болгоод байна.
Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “Ерөнхийлөгч зургаан жилээр нэг удаа сонгогдоно” гэж заахдаа өмнөх Ерөнхийлөгчид хоёр дахь удаагаа сонгогдохын тулд аль нэг нам эвсэлд үйлчилдэг, хууль шүүхийг ашигладаг, өрсөлдөгчөө намнадаг зэрэг үйлдлийг таслан зогсоохын тулд “Зөвхөн нэг удаа сонгогдоно” хэмээн заасан байдаг.
Тэгвэл өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх зүйл заалтыг өөрчилсөн нь зөв болсны бодит жишээг өөрийн биеэр харуулж байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр өөрийгөө өрсөлдөгчгүйгээр АН-аас нэр дэвшүүлэх зүйл заалтын намын дүрэмд оруулж байгаа нь ил болсон төдийгүй энэ нь АН-ын хагарлыг эхлүүлсэн. Мөн түүний хэрэг наймаалцах гэсэн оролдлогыг АН-ын дарга С.Эрдэнэ дэлгэсэн зэрэг үйлдэл нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг нэг л удаа сонгох нь зөв гэдгийг улам бүр баталгаажуулж байна.
Сэтгэгдэл ( 24 )
Өөрсдөөнхөө идэх хоолны төлөө битгий ард түмнийг хөлдөө чир бүгд ковидоор өвчилөөд үхлээ та нар хариуцах юмуу үгүй ш дээ муу ажиллаа гэж хуцаад ард нь хумсаа нуугаад сууж байна гэдэгт итгэлтэй байна
Ene kovidin ued uhej uregdeed baigaa irgedee boddoggui erunhiilugch baidag yum uu. irgedee eruul bied saruul uhaan orshino.Battulga medleg chadvar muutai shuudee.
наад маргаан өнөөдөр чухал уу цөөхөн монголчуудын эрүүл мэнд амь нас чухал уу. хоёр жилийн хугацаагаар бүх сонгуулийг цуцалаад ард иргэдийнхээ эрүүл аюулгүй байдалд анхаармаар юм биш үү. энэ улс төрийн нам болж тоглодогоо боличихмоор байна ш дээ.
Ерөнхийлөгөөр л нэр дэвшиж байвал ард иргэд совид тусаж үхнэ үү байна уу хамаагүй гэсэн сэтгэлгээтэй хүн юм бишүү
баттулгач шидээ тарих нь дээ
Монгол улсын төлөө юу ч хийгээгүй байж ямар нүүрээрээ дахин сонгогдох хүслээ гүйцэлдүүлэх байгаа хог вэ!\nБатхулгай савраа тат!
Битгий бууж өг!!
neg songogdloo hiisen zuil alga. odoo zaigaa taviad ogoh heregtee. uls tord ingeed bugshaad bdagaa bolih heregtee!
жагсагчдаа одоо болио цэцэд нѳлѳѳлѳх хэрэггүй хуулиа битгий зѳрч урд нь огцоруулж байхгүй яасийн.эрүүл мэндээ бодоо нэг удаагийн хэдэн вѳгрѳгнѳѳс амиа алдаваа
Jonhuugaa ideed shoron yavah jonhuu odoo dussan harin ter20 saja dollar Putin duudee yavulsan tus bolohgui bolz dee
Жагсаал цуглааны тухай, ковидийн үеийн тухай хуулиа бариад энэ хөлсний жагсагчдад хариуцлага тооцооч ээ. Энэ халдварын тоо бүр арилж өглөө ш дээ.\nБи бол энэ жагсагчид мөнгө авсан байж магад гэж хардаж байна. Тагнуулын байгууллага анхаарч үзнэ үү
УХААНГҮЙ НОЁД,УРГАШГҮЙ АЛБАТУУД АА ГЭЖ.НЭЭРЭН ҮНЭН БОЛ МАШ ХАРАМСАЛТАЙ БАЙНА.
ӨГЗӨГ ОГЦРООЧ ЭЭ
БАТТУЛГА БОЛ ЯМАР Ч БОЛОВСРОЛ ЁС СУРТАХУУНГҮЙ ЗҮГЭЭР Л НЭГ ХУЛГАЙЧ Ш ДЭ ЭНИЙГ ДЭМЖДЭГ ЮМНУУД ЯГ АДИЛХАН ГАРУУД Л БАЙГАА
BOLIOCHEE!!Khul hirio zurchij bgsa hvmv siig tuchasrlan shalgaj,hariutslaga hvleelgeechee.Amid amidarmaar bna.3honog tushaarlaj shalga...
Бүгдийг баривчилж шийтгэ. Хөлсний нохойнууд.
Еөкөө дахин сонгоно
ДАХИН СОНГОНО
Хөл хориотой үед болиосой доо. Хэн юуны төлөө вэ
Ирваа жонкуу яасан жонкууруулж дуусдаггүй юм бэ? дээлээ нөмрөх цаг нь дөхөөд өмдөндөө дусааж бн уу?
Баттулгаа дахин сонгогдох боломжгүй хуулийг чи өөрөө баталгаажуулчихаад одоо болилдоо.Нэр нүүрээ барж дууслаа. АН-г ч баас шавартай нь хутгаж хаялаа.Энэ нам одоо яаж сэргэж босох болоо.Чи ч уг нь сайн эрийн хугархайсандаа. Харин хэнийг дэвшүүлж дэмжих тухай халуун яриа өрнүүлэх цаг тулчихаад байгаа юм бишүү.Бодоорой
Баттулгаа дахин сонгогдох боломжгүй хуулийг чи өөрөө баталгаажуулчихаад одоо болилдоо.Нэр нүүрээ барж дууслаа. АН-г ч баас шавартай нь хутгаж хаялаа.Энэ нам одоо яаж сэргэж босох болоо.Чи ч уг нь сайн эрийн хугархайсандаа. Харин хэнийг дэвшүүлж дэмжих тухай халуун яриа өрнүүлэх цаг тулчихаад байгаа юм бишүү.Бодоорой
хөгшин хүмүүс л байх юм. мөнгө авч жагсахаасаа ичээсээ!
Ерөнхийлөгчдөө амжилт!