Монгол Улс анх "Энхсаран" сувиллаас коронавирусний халдварыг дотооддоо алдаж байсан билээ. Тус сувилалд халдвартай гэдэг нь батлагдаж, тусгаарлагдаж байсан иргэн Д.Мөнхбат тухайн үед лайв мэдээлэл хийж, нөхцөл байдлыг олон нийтэд ил болгож байсан юм.
Тэгвэл халдвар хамгаалалтын дэглэм алдагдаж, коронавирусний халдварыг дотооддоо алдсан "Энхсаран" сувиллыг шалгаж, нэр бүхий нарын 13 хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа талаар албаныхан мэдээлсэн.
Тухайн үед ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү "Өнгөрсөн аравдугаар сард "Энхсаран" сувилалд коронавирус илэрсэнтэй холбоотойгоор хууль тогтоомж зөрчигдсөн байна гэж үзэж, УОК-оос цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлт ирүүлсэн. Энэ дагуу мөрдөн байцаах алба дээр ажлын хэсэг байгуулагдаж, уг хэргийг шалгаж байна. Уг хэрэгтэй холбогдуулж, 13 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт хүргүүлээд байна" гэх мэдээллийг өгсөн байдаг.
Тэгвэл яллагдагчаар татагдсан нэр бүхий 13 хүний дунд анх мэдээллийг ил болгосон иргэн Д.Мөнхбат багтжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа өчигдөр /2021.04.14/ энэ талаар эхлээд мэдээлсэн юм.
Тэрбээр "Эрүүл болоод удаагүй байтал Эрүүгийн хуулиар яллагдагчаар татагдав. Бүх зүйлийг эхнээс нь тайлбарлъя. Эгэл жирийн иргэн байжээ. Tэр хэнд ч тээр, саад бололгүй ажил хөдөлмөрөө эрхлэн аж төрөх бөгөөд хүний эрхээ дээдэлж, иргэний үүргээ ухамсарлаж явдаг нэгэн. Гадаадад олон сар гацаж, гэртээ ирэх гэтэл тусгаарлалт нэртэй иргэдийг олноор нь хашиж хорьсон үйл явдлаас үүдэн эх орондоо эрүүл ирээд тухайн газраас коронавирус халдвар авав. Сар гаруй хугацаанд эмчлүүлжээ. Хүнд өвдсөн одоо ч бие нь сайнгүй. Эмнэлгээс гарсан даруй цагдаагийн газарт нэг бус удаа дуудагджээ.
Үзэл бодлоо илэрхийлж, иргэний үүргээ биелүүлсэн түүнийг Зөрчлийн тухай хуулийн 5.13.1 дэх заалтаар торгох шийтгэл оногдуулсан. Хэрэг ингээд дууссангүй. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2021.03.24-ны өдөр Эрүүгийн хуулийн 15.6.1 дэх хэсэг Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин бусдад халдаах, эсхүл тархах нөхцөл бүрдүүлсэн гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байна. Хариуцлагагүй шийдвэрийн улмаас олон иргэдийн амь нас, эрүүл мэнд хохирч болох байсан эрсдэлт нөхцөл байдлаас сэргийлэх зорилгоор шударга шүүмжлэл өрнүүлсэн миний мэдээллүүд иргэдийг төөрөгдүүлсэн, өдөөн турхирсан хэв шинжтэй болж тооцогджээ. Үнэн бодит байдлыг хэлэх нь бусдыг төөрөгдөлд хөтөлж байна гэж үү "Үнэн" хүнийг төөрөгдүүлдэг харин "худал" хүнийг хөтөлдөг цаг үе үү. Mиний мэдэх шударга ёс ийм биш, бидний хүсдэг нийгэм ийм биш. Яагаад бид энэ асуудлыг хөндөж тэмцэх ёстой вэ гэвэл ирээдүйд бидэнд үлдэх цаг үе, орон зай учраас түүнийгээ аврах өчүүхэн ч гэсэн алхам хийх нь бидний үүрэг" гэжээ.
Харин энэ талаар албаныхнаас тодруулахад "Иргэн Д.Мөнхбат нарыг прокурорын байгууллагаас яллагдагчаар татан, шалгаж байгаа нь үнэн" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 20 )
өөрөө дэглэм алдаж ангалзаж басйан юм биш үү битгий худлаа өөриөгөө гэмгүй юм шиг бич
Za naad huhur chini harin zambaraagui baidal uusgej,olon tumniig turhirsan ,uduun hatgasan,tusgaarlah bairuudaar selguutssen,duraaraa orj garsan geed mash ih asuudal baigaa shu,ardchilal neriin dor duraaraa durgij ,busdiin erh ashgiig ulandaa gishgej bolohgui,huuliin daguu arga hemjee avah yostoi shu!1
ХИЙСЭН Л БОЛ ЛАЙГАА ҮҮРЧ СУР ДААГНААС БИШ ДАРВАГРААСАА БОЛЖ ҮҮНИЙГ ХОХЬ ГЭДЭГ ЮМ ЕР НЬ ХУДЛАА УЛС ОРНОО ИРГЭДЭЭ БАЙНГА АРДЧИЛАЛ ХҮНИЙ ЭРХ ЭЛДЭВ ШАНТААЖААР ҮЙМҮҮЛЖ БАЙДАГ ХҮМҮҮСТ МЭДРЭГДЭХҮЙЦ ХУУЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ДОР БҮР НЬ АВЧ БАЙХГҮЙ БОЛ УЛС ОРНОО АРД ОЛНОО ЗОЛИГТ ГАРГАХ НЬ ИХ Л ОЙРХОН БАЙНА ШҮҮ
Тэр сувиллын заваан бохирыг ковидтойг нь гаргаж хэлсэн хүн мөн биздээ яагаад буруутгаад байгаан?
Тэр Энхсарангийн эзэдтэй энэ Нямбаатар гээч нь холбоотой гээд л өмнө нь яриад байсан биз дээ, саяхан л талбай дээр дээл өмсчихөөд л сагсалзаад л том том уриалга гаргаад явж байсан энэ хүн яаж зарчим баримталдаг хууль зүйн сайд болсон юм, зүгээр л нэг алиа салбадай
Анх халдвар тараасан хүмүүсийн нэг. Тусгаарлах байранд дураараа сэлгүүцэж, лайв хийж явсан. Солонгост байхдаа ч бөгсөө бариулчих гэлээ гээд лайв хийгээд явсан. Од болохын дон. Өрөө, давхар дамжаад лайв хийгээд явж болдог юм уу.
НЯМБААТАР МУУ БӨГСНИЙ АЛЧУУР ЧИ БОЛИО. НААД ЗАЛУУ ЧИНЬ ЭНХСАРАН ГЭДЭГ ВИРУС ТАРААГЧ БАЙГУУЛЛАГЫН ҮНЭНИЙГ ИЛЧИЛСЭНИЙ ТӨЛӨӨ ЭНЭ ХҮНИЙГ ЯЛЛАХ ЁСГҮЙ ШҮҮ.
КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВЧ НИЙТИЙН АСРАМЖИЙН ГАЗАР НАС БАРСАН 20 НАСТАЙ ХҮҮ , АЖИЛ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЯВААД НАС БАРСАН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА 49 НАСТАЙ ХУРАНДАА ХОЁР ҮНЭХЭЭР ХАЙРАН БАЙНА. ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭ
Ямар хүнтэй хариуцлага тооцохоо ялгаж салгаж чадлаггүй шүүх цагдаа юм чинь
Ene 13 deer ter suvilaliin darga nar mun uyaach davaahuu bas oroh ym uu? Ter huduu yvj aihvtar taraasan duulaj bsn , huurii muruuruu malchidiig haldvarlah gedeg bl yah argagui hund yl shuu!!!
Мөрдөн байцаалтаар үнэн мөн нь тогтоохын хооронд бөөн мэргэн түргэн хүмүүс худлаа сэвээд л ямар хэрэг байнаа??? Хууль, журам зөрчсөн л бол хэнбугайг ч хариуцлагыг нь үүрүүлэх хэрэгтэй биз дээ
, . Энхсаран сувилал хууль зуйн сайд . Нямбаатарын эзэмшио гэжбичээд байсан. Оорийнх нь сувилалын булхайг дэлгэсэн учир . Нямбаатар ошоогоо авч байна.
Хүний эрх ярьж, тэнд эмх журам алдагдуулсан этгээд. Энэ хамгийн гол буруутан. Өвчинг санаатай ч тараасан байх үндэслэл байгаа гэсэн.
НЯМДОРЖИЙН ӨРӨӨСӨН ГУТАЛ НЯМБААТАР ӨС САНАЖ ЭНЭ ЗАЛУУГ ЯЛЛАХ ГЭЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ?
ТЭР ШУДРАГААР ҮНЭНИЙГ ХЭЛСЭН .ТҮҮНИЙГ БУРУУТГАЖ БОЛОХГҮЙ ЗАРЧИМ АЛДАГДАЖ ЧИНИЙ ТОЛГОЙ ДЭЭР ӨӨРӨӨ АМСАХ БОЛНО. ТЭР ҮНЭНИЙГ ДЭЛГЭЖ ХЭЛСЭН НЬ ШУДРАГА ХЭРЭГ.
Ямар нийгэм юм бэ? Наад залуу чинь гэрч,та нарын илрүүлж чадаагүй ноцтой зөрчлийг илрүүлсэн хүн. Арай л дэндээд давраад байна. Ард иргэдээ хэт басамжилж байна шүү!
Дэндэнэ дэндэнэ гэхэд арай ч дэндүү, хэрээс хэтэрч байна шүү прокурор гэгчид. Хуулийнхан албан тушаалын өмнө сөгдөж амь зуудаг гэдэг нь энэ биш үү? Тэр сувиллаас халдвар тархсанд төрийн өндөр албан тушаалтан холбоотой гээд байсан. Тэр өндөр албан тушаалтан, сувиллын эзэн бүгд үнэнийг хэлсэн хүнд өширхөж бүлэглэлийнхээ хонгил руу чихэхээр болцгоожээ.
Хийвэл бүү ай ... гэж одоо social биш шүүх шийднээ.
Энхсаран гэж сувиллын буруутай үйл ажиллагааг нь олонд дэлгээд өөрөө халдвар авч хохироод бас дээрээс нь шүүхэд дуудагдаад энэ шударга уу
За арайчдээ. Энэ залуу бүх шударга үнэнийг хэлсэн шүү. Миний дүү ард олноороо хамгаалуулаарай. Бид хамтдаа тэмцнээ