Дээд шүүхийн байранд ХАЛДВАРЫН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ бүртгэгджээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 15

Улсын дээд шүүхийн байранд Коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ. 

Иймд УОК-ын шуурхай штаб, дүүргийн онцгой комиссын шуурхай штабын заавар, зөвлөмжийн дагуу шүүгч, ажилтан, албан хаагчид гэртээ тусгаарлагдан шинжилгээнд хамрагдах, биеийн эрүүл мэндийн байдлыг тандах болон шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэх болсонтой холбогдон 2021 оны дөрөвдүгээр сарын 16-23-ны хугацаанд Улсын дээд шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг хязгаарлах болсныг мэдэгдэж байна.

Дээрх хугацаанд Улсын дээд шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг info@supremecourt.mn цахим хаягаар хүлээн авна. Шуудан болон байгууллагын цахим хаягаар хүлээн авсан баримтын талаар танд хариу мэдэгдэх тул өөрийн хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичиж ирүүлнэ үү.

Улсын дээд шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагаа (Утас: 51-261698, 51-261544) 2021 оны ;дөрөвдүгээр сарын 20, 22-ны өдрүүдэд ажиллах болно.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү. 

Эх сурвалж: УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ ОРОН ТООНЫ БУС ШТАБ

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Засаг ард(202.179.25.250) 2021 оны 04 сарын 16

Хуралдаанд оролцохгүй байгаа УИХ ын коммунист гишүүд бүгд тахлын халдвар аьсныг нууцалж байгаа гэж эх сурвалж хэлж байна.

0  |  0
Зочин(192.82.70.161) 2021 оны 04 сарын 15

Өвчин зовлонгоор л битгий улстөр хий, эхлээд энэ тахалыг дарахаа л бодоё, сав л хийвэл эрх чөлөөгөө эдлэж жагсаж огцруулсаны ач тус гэж байна уу? Хэсэг бусаг нөхдийн хатгаас турхиралтаар жагсаж орилолдсоны гор нь гэртээ гэмгүй сууж байсан хөгшид, хүүхэд, суурь өвчтэй иргэдийн амь нас эрүүл мэнд л сүйрэх гээд байна. Энэ бол хамрын ханиад биш тахал. Өдрөөс өдөрт хүнд, маш хүнд өвчтөний тоо нэмэгдэж үхэл эндэгдэл ч нэмэгдээд... нэг юм бодогдохгүй байна уу, нөхдөө. Эмнэлэг туйлдлаа, халдвар хавтгай тархлаа. Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг, болгоомжтой бай!!!

0  |  0
Шоу(192.82.74.178) 2021 оны 04 сарын 15

Шоу ургэлжлээд л

0  |  0
WTF??? (202.9.46.62) 2021 оны 04 сарын 15

\nХудлаа ярьж байгаа. бөгc/ ануc Одбаярыг огцруул гэж жагсаал хийсэн, тэрийг тараах гэж худлаа сүржигнэж байгаа. Энэ нээрээ хужaа, Хойд Солонгосын араас яг орлоо шүү. Үг хэлэх, санал бодлоо илэрхийлэх эрх чөлөөгүй хавчиж хяхаад, шүгэл үлээсэн хүмүүсийг барьж хориод дарангуйллын төртэй улс болж дууслаа!!!\n\n

1  |  0
МАН(202.9.46.62) 2021 оны 04 сарын 16

КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВЧ НИЙТИЙН АСРАМЖИЙН ГАЗАР НАС БАРСАН 20 НАСТАЙ ХҮҮ , АЖИЛ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЯВААД НАС БАРСАН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА 49 НАСТАЙ ХУРАНДАА ХОЁР ҮНЭХЭЭР ХАЙРАН БАЙНА. ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭ

1  |  2
Top