“Алматы-2021” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ болж байна.
Хэсэг хугацааны өмнө эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд үндэсний шигшээ баг, Налайх дүүргийн тамирчин, ОУХМ М.Дөлгөөн алтан медаль хүртсэн бол “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин Б.Шоовдор 59 кг-ын жинд мөнгөн медалийн эзэн боллоо.
Тэрбээр Азийн аваргад 2014 онд мөнгө, 2018 онд хүрэл медаль хүртэж байсан бөгөөд Алматыгийн дэвжээнд хэсэгтээ Энэтхэгийн Саритатай хийж, 5:4-өөр, эзэн орны Диана Каюумоваг 13:0-ээр, хагас шигшээд Узбекистаны Дилфуза Аймбетоваг 10:0-ээр тус тус ялсан.
Улмаар шигшээ барилдаанд зоондоо ялсан, өнгөрсөн жилийн Азийн аварга, Энэтхэгийн Саритатай дахин таарч, 7:10-аар харамсалтай ялагдал хүлээлээ. Манай бөх 7:1-ээр илүүрхэж явсан ч барилдааны төгсгөлд дөрвөн оноо алдаж, гарт байсан алтан медалиа өрсөлдөгчдөө алдаж, туршлагатай бөхийн хувьд тун хариуцлагагүй алдаа гаргалаа.
Сэтгэгдэл ( 2 )
энэ халтайсан пиздаанууд том жижиг хамаагүй бүх тэмцээнд явах юм бүгдээрээ халдвар авч үхэж далд ороосой угаасаа олимпийн аврага боллоо гээд монголд хөоөнгө орууллалт орж ирэх үү монгол улс хөгжих үү
Ялагдал болгон л харамсалтай ш дээ, баясгалантай ялагдана гэж бас байх уу айн