АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогт нарыг "Оюутолгой"-н гэрээг үзэглэхдээ эрх мэдлээ ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, ял оноосон билээ.
Өөрөөр хэлбэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогтод 10 жилийн хорих ял оноосон байдаг. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, түүнд оноосон ялыг 4 жил 8 сар болгон бууруулсан. Харин тэрбээр өмгөөлөгчөөрөө дамжуулан Улсын Дээд шүүхэд хандсан.
Тэгвэл Улсын Дээд шүүх өнөөдөр /2021.04.06/ С.Баярцогт нарын гомдлыг хэлэлцэхээр товлоод байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Учир нь, өчигдөр Улсын Дээд шүүхийн байранд халдварын сэжигтэй тохиолдол батлагдсан юм. Иймээс шүүх хурлуудыг түр хойшуулах шийддвэрийг гаргаад байна.
Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүхэд өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 570 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1454 дүгээр магадлалтай, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох 470 хавтас хэргийг шүүгдэгч Д.Ганболд, түүний өмгөөлөгч Б.Баяраа, С.Баярцогт, түүний өмгөөлөгч Г.Орхон, Н.Цэцэгмаа, шүүгдэгч Б.Ариунсангийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, шүүгдэгч Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт, Б.Ганцэцэг, шүүгдэгч Б.Бадралын өмгөөлөгч Ц.Туяа, П.Эрхэмбаяр нарын гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэхээр товлоод байсан билээ.
Сэтгэгдэл ( 8 )
Тэр шоронл нь ковидоор тонилговол таарна муу Хужааг
Бага ял өглөө гээд өөрөө гомдол гаргасан юмуу хөөрхий, нүгэл нь есөн үеээрээ төлж барагдахгүй дээ, үр хойчид нь муудаа, хожим элэнц өвөөгөө хараагаад зүхээд ч дуусахгүй дээ
АЙВЕНХОГООС ХАХУУЛИАР ХУВЬЦАА АВСАН , АВИЛГАЛ АВСАН МӨНГӨНИЙ БАРИМТАН ДЭЭРЭЭ ХЯТАДЫН МОНГОЛЫН БАЯРЦОГТ ГЭЖ ГАРЫН ҮСЭГЭЭ ЗУРСАН , СЭЛЭНГЭ АЙМАГИЙН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН НЭГ СУМЫГ ГЭНЭТ ТЭР ЧИГТ НЬ ХУДАЛДАЖ АВСАНАА ТАЙЛБАРЛАЖ ЧАДААГҮЙ ЗАСАГ ТӨРД ӨНДӨР АЛБА ХАШИЖ БАЙСАН ХҮНИЙГ ЯАДАГ ЮМ БОЛ ?
Монголын баялгийг гадныханд бэлэглэсэн офшор Баярцогт мэтийн өмхий хужаануудыг насаар нь хорьсон ч багадна.
Хужаа баярцогт новшийн вирусыг идсэн хөрөнгийг нь хураагаад буудах ёстой.хог вирус хужаа
Давах шатны шүүх Баярцогтын ялыг бууруулсныг эсэргүүцэж прокурор санал гаргасан юм боловуу,Баярцогт ”Хятадын Монголд”-доо амьдарч байгаа учир хятадын хуулиар шиитгэх байжуу” Эх орноосоо урвасан гэж яллах гэтэл Баярцогт Хятад эх орноосоо урваагүй ,хэзээч урвахгүй гээд урвасан гэх зүйл анги таарахгүй байсан гэнээ
Баярцогт Чингэс зочид буудалд хэдэн нөхдийн хамт коньяк уугаад тас тас хөхрөлдөн мууЖенког доош нь хийж шоолон марсайлдаж байсныг зөөгч бүсгүй бичсэн байна.Баярцогт Баттулгыг тоодоггүй авч хэлэлцдэггүй байсан гэнээ. МоАХ-г луйвардаж удирдлагыг нь авсан бололтой ярианаас үзэхэд.Дахин нэр дэвшүүлэхгүй гэсэн том ажил МАНАН-д явагдаж байна
Хужаа Баярцогтыг шууд байх газар руу нь явуулах хэрэгтэй.