Б.Болороо: Ээжээс минь үнэтэй нэр төр гэж байхгүй, та бүхнээс ХАНДИВ хүсэж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 16

Иргэн Б.Болороо өөрийн цахим хаягаараа дамжуулан ард түмнээсээ хандив хүсжээ. Түүний ээж хөхний хорт хавдартай болсон нь шинжилгээгээр батлагдсан байна. 


Тэрбээр өөрийн цахим хаягтаа "Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө ээжид минь санаа тавин сэтгэл гарган холбогдож, асууж сураглаж байгаа та бүхэндээ чин сэтгэлээсээ маш их баярлалаа.

Ээжийн маань шинжилгээний хариу өчигдөр гарсаан. Хортой хавдар эцсийн шат биш ч их хүндэрсэн байна гэнэ ээ. Эхлээд 2 жил орчим химийн эмчилгээ хийж байгаад түүний дараа хагалах боломжтой эсэхээ харж байж шийднэ гэнэ. 5 жил орчим эмчийн хяналтад байх ёстой гэнэ.

Анх надаас нууцаар шинжилгээ өгөх гээд очиход нь л эмч нь “ингэтэл нь яваад байхдаа яахавдээ, миний хамгийн дургүй хөх байна” гэж хэлсэн байсан. Ээж надад хэлэхдээ л энэ үгийг нь хэлсэн учраас би ерөнхийдөө их муудаж гэдгийг нь ойлгож байсан, урьдчилсан хариуг нь 1 дэх өдөр аваад ээжээсээ түрүүлээд хортой гэдгийг нь мэдсэн, хэлэх зориг хүрэхгүй эмчээсээ мэдэг гээд өчигдрийг хүрсэн. Дахин гүнзгийрүүлсэн шинжилгээ өгсөн. Ээж маань хөх нь өвчин ороод өвдөөд байгаа мөртлөө намайг бодоод өвдөөгүй царайлж суух юм. Бас аймшигтай нь нөгөө хөх нь бас өвчин ороод байна гэсэн. Бүүр аймшигтай зүйл нь ээж маань бүр түрүү жилийн 2 сард мэдрэгдэж эхэлсэн ч намайг цагдаа, прокуророор яваад сэтгэл санаа хүнд байсан болохоор намайг бүүр босож ирэхээргүй болох байх гээд нууж яваад хүндрүүлсэн байна. Одоо дахин шинжилгээний хариу гарсны дараа эмчилгээг эхлүүлнэ. Надад маш олон хүн гадагшаа явуул гэж зөвлөсөн ч ийм зүйлд ээжийнхээ санаа бодлыг сонсох нь зөв гэж бодоод өөрөөс нь асуухад “та нараасаа хол хүний нутагт байж чадахгүй эндээ эмчлүүлнэ” гэсэн. Тиймээс одоо би Монголдоо хамгийн сайн гэсэн газарт л түргэн эмчлүүлэхээр шийдсэн.

Энэ удаан хугацаанд нууж явчихаад өчигдөр хариугаа сонсоод уйлахдаа хүртэл “ээж нь ганцхан өнөөдөр л уйлчихъя” гэж хэлсэн. Ганцхан миний төлөө бүх амьдралаа зориулсан байхад одоо миний ээжийг жаргааж тааваар нь амьдруулж болдоггүй юм байхдаа л гэж бодох юм. Намайг пост оруулсны дараа маш олон хүн тусалъя, дансаа тавь гэх зэргээр холбогдсон. Би хариуг нь баттай болгосны дараа тусламж авах үгүйгээ шийдье гэж бодсон. ОДОО БИ ТА БҮХНЭЭС ХАНДИВ ХҮСЧ БАЙНА АА.

Намайг ихэнх хүмүүс мэднэ ээ, бардам нэр төрөө эрхэмлэдэг гээд. Угаасаа ээжээс минь суусан зан, хүнээс гуйхгүй амьдралаа авч явах ёстой гэсэн хатуу зарчмыг ээж маань надад бага байхаас минь суулгаж өгсөн. Би ч өнөөдрийг хүртэл ийм л байсан. ГЭХДЭЭ ЭЭЖЭЭС МИНЬ ҮНЭТЭЙ НЭР ТӨР ГЭЖ БАЙХГҮЙ. БУЯНЖАРГАЛ БАЙХГҮЙ БОЛ БОЛОРОО БАЙХГҮЙ УЧРААС ээжийнхээ өвчнийг сонссон цагаас эхлэн Болороогийн бардам зан байхгүй болсон. Бас нэг хүсэх зүйл нь сүржигнэлээ гэж харж байгаа бол, хандивт нэгдмээргүй санагдвал зүгээр л хэлээ хазаад чимээгүй өнгөрөөрэй гэж гуйя. Ээж маань сөрөг зүйл уншиж битгий хямраасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна, одоо ч охиныхоо нэрийг муутгах юм хийлээ гээд шаналж суугаа хүн. Үнэхээр шүүмжилмээр санагдвал миний хувь чатруу шүүмжлээрэй гэж хүсье. Үнэхээр туслахыг хүссэн нь л туслаасай гэж хүсэж байна.

Төгсгөлд нь ээжид минь урам өгч зоригжуулж байгаа та нартаа баярлалаа. Ээж маань уншаад урам авдаг юм шүү. Хоёр эрдэнийнхээ төлөө одоо би хүчтэй байна аа.

Хандивын аяныг их олон байдлаар хийдэг бололтой. Хүмүүс ч олон янзаар хандаж байна. Гэхдээ би хүмүүст түвэг удахгүйгээр өөрөө шууд дансаа тавиад явчихъя гэж бодож байна. Түүнчлэн цугларсан мөнгө, үйл явцын талаарх мэдээллээ оруулаад явах болно оо" гэжээ. 

ХАНДИВЫН ДАНС
 

  • Ө.БУЯНЖАРГАЛ- Хаан банк 5219026913
     
  • Б.БОЛОРОО- Төрийн банк 102900270802

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.141.121) 2021 оны 04 сарын 16

Huchtei baigaarai Bolor oo. Chi mundag eejiin sain ohin. Ta 3iig burhan iveeldee avag!\n

0  |  1
Залуур(202.179.25.250) 2021 оны 04 сарын 16

Ингэх хэрэггүй болсон. Хорт хавдрыг үнэгүй эмчилдэг болсон шүү Монгол улс. Юун хандив зүгээр л Хавдар судлалын үндэсний төвд очоод эмчлүүл.

0  |  0
Top