Лукашенкогийн мөнгө олдог саалийн үнээний нэг нь МОНГОЛ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 17

Беларусийн автократ Ерөнхийлөгч асан Александр Лукашенко, түүний хүү болон хамтрагчид Монголоос олсон их хэмжээний мөнгөө Эстони, Бүгд Найрамдах Доминикан дахь оффшор компаниудад илгээж байсан нь тогтоогдсонтой холбоотойгоор Европын холбоо Лукашенко тэргүүтэй дэлхийн 59 хүний хөрөнгийг царцаасан тухай https://www.eureporter.co/ сайтад мэдээлжээ.

Тус сайтад мэдээлснээр Лукашенко ихээхэн хэмжээний мөнгө олдог саалийн хэдэн үнээтэй гэнэ. Тэдний  нэг нь уул уурхайд ашигладаг хүнд даацын ачааны машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Belaz” аж . Беларусийн төрийн өмчит “Belaz” компани нь Монгол дахь албан ёсны дилер болох “United Belaz Machinery” компаниар дамжуулан ачааны машин болон бусад бүтээгдэхүүнийг борлуулдаг. “United Belaz Machinery” компанийн хувьцаа эзэмшигчид нь Монгол Улсын иргэн Моёлын Отгонжаргал, Беларусийн Владимир Геннадьевич Япринцев нар байв. Япринцев бол самбогийн дэлхийн гурван удаагийн аварга.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай дотно нөхөрлөдөг тухайгаа олон нийтэд ил тод зарладаг. Тэд 1980-аад оны дунд үед танилцаж, Монголд хамтарсан үйлдвэр байгуулжээ. Моёлын Отгонжаргал бол Баттулгын хувийн туслахаар ажиллаж байсан хүн юм. Тэрбээр Түмэн Хишигтэн, Баялгийн хувь гэх хоёр компанийн хувьцаа эзэмшигч байна. М.Отгонжаргал одоо Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт хууль сахиулах байгууллагын өндөр албан тушаал хашиж байгаа. “United Belaz Machinery” нь Монголд “United Belaz Machinery Investment Company” хэмээх охин компанитай. Энэ нь Лукашенкогийн уул уурхайн тоног төхөөрөмжийг Монголд зарж байгаа нэрийн дор мөнгө угаадаг байж болзошгүй байгаа юм. “United Belaz Machinery”-ийн өмчлөлийг саяхан Бүгд Найрамдах Доминикан Улсын Эстони, Блустайтэд бүртгэлтэй “Meress” компанид шилжүүлсэн байна.

Эдгээр оффшор компаниудын эзэд нь бүгд Лукашенкотой холбоотой. “United Belaz”-ийн мэдээлэл маш нууцлаг байдаг. Эстони, Доминиканы Бүгд Найрамдах Улсын оффшор компаниудад ямар хөрөнгө төвлөрч байгааг зөвхөн Монгол төдийгүй олон улсын хууль сахиулах байгууллагуудад шалгах хэрэгтэй юм. Хараат бус эрэн сурвалжлах байгууллага болох “ProPublica” нь "МакКинсейг цөлсөн улс"  гэсэн нэртэй  тайлан нийтэлж, Монгол Улсын төмөр зам барих схем, хуурамч ТЭЗҮ-ийг бий болгохтой холбоотой авлигын хэргийг дэлгэжээ.

Тухайн үед Зам, тээвэр, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Баттулга, түүний зөвлөх Ганбатын Чулуунхүү нар энэ хэрэгтэй холбоотой байна. Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоны  дараа энэ хэргийг шалгаж байсан ерөнхий прокурор, авлигатай тэмцэх газрын даргыг яллагдагчаар татах, шалгах ажиллагаа дууссан. Төмөр замын шалгалтын үеэр М.Отгонжаргал болон Х.Баттулгатай холбоотой компани, сангуудын дансанд олон сая ам.доллар бэлнээр байршиж байсан нь тогтоогдсон. Олон нийтийн анхаарлыг татаж буй зүйл бол М.Отгонжаргал хэрхэн хөрөнгөжив гэдэг юм. Гэхдээ үүнийг Монголын болон олон улсын хуулийн байгууллагууд  судалж үзэхээс нааш тодорхой хэлэх боломжгүй юм. М.Отгонжаргал бол Х.Баттулгын мэдэлд байдаг C1 телевизийг үүсгэн байгуулагч, захирал асан Бен Моёлийн эхнэр. Харин Бен Моёл бол Их Британийн иргэн юм. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу давхар иргэншилтэй хүн төрийн албанд ажиллахыг хориглодог тул Отгонжаргал Их Британийн иргэншил аваагүй. Монгол Улсад төрийн албан хаагч, хууль сахиулах байгууллагад ажиллах нь “төрийн албаны тусгай үйлчилгээний салбар”-т тооцогддог. “United Belaz Machinery” нь төрийн өмчит Багануурын уурхайд нүүрсний дөрвөн машин, дөрвөн өөрөө буулгагч, бульдозер нийлүүлж байжээ. Нүүрс бутлах, ачих байгууламжийг өргөтгөх төслийг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Хөгжлийн банкнаас 18.6 тэрбум төгрөг авсан бөгөөд буцааж төлөөгүй байна. Түүнчлэн 27 тэрбум төгрөгийн өртөгтэй нийт 35 ширхэг Белазын тоног төхөөрөмжийг өөр нэг төрийн өмчит зэсийн уурхай болох Эрдэнэтэд нийлүүлжээ. Зах зээлийн ханшаас өндөр үнээр хийсэн эдгээр наймааны ард Баттулгын шахалт, нөлөө байсан уу. Эрх мэдлээ буруу ашиглаж, тодорхой ханган нийлүүлэгчид давуу эрх олгох нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Одоо шаардлагатай байгаа зүйл бол Монгол Улсын Ерөнхийлөгч, хууль сахиулах байгууллагын өндөр түвшний албан тушаалтны мөнгө угаахтай холбоотой байж болзошгүй хэргийг төдийгүй Европын холбооны заналт дайсан Лукашенког нарийвчлан шалгах явдал юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (103.26.195.147) 2021 оны 04 сарын 18

ХУДАЛДАГДСАН САЙТ ХҮН МУУЛАХ ГЭЭД ЯДАРЧ БАЙН ДӨӨ

0  |  0
иргэн(66.181.161.118) 2021 оны 04 сарын 18

инээд хүрчилээ

0  |  0
зөв(103.57.93.214) 2021 оны 04 сарын 17

зөвштээ, хулгайчдын мөнгийг угаагаад цохилдуулж л байх хэрэгтэй, өөр юм чадах биш бид нар. байгаа бололцоондоо л мөнгө өөртөө үлдээж байх хэрэгтэй шүү дээ. Ер нь яг энэ ажилбарт асуудал юу байгаам? шууд тодорхой хууль бус юм байхгүй л байнадаг.

1  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 04 сарын 17

Ydamshaj baigaa yrvagchid ildev balai khuklh ineed khyrem uym bichej tarikhi ygaakhaa bolio.Ingej tenegtej baigaad khaakhamaagyi uym bichej gytegej baij olon ylsiin gemt kheregten bolov ch gej boljikhood baigaa adgiin sygenyyd.\n

1  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 04 сарын 18

Mongolchyydiig SV.Batbold tergyytei yrvagchid 30 ger byl 30 jil tonoj baigaa shivshegtei .

3  |  1
Zochin(202.9.46.62) 2021 оны 04 сарын 18

Уншихаас инээдэм

3  |  0
amerikiin oodgui (202.131.225.197) 2021 оны 04 сарын 17

amerikuud bol vnen hudalaa hvmvvs dee. belaz mashiniig bideneer abuulahgui gesen sanaa l bna.. belazuud sain ch dee.. hyamd bas naidvartai mashin ch dee..

2  |  1
Залуур(202.179.25.250) 2021 оны 04 сарын 18

Улсаас асар их хөрөнгө мөнгө дээрэмдсэн төрөөс тэрбумаар нь хулгайлсан хүмүүс ийм юм бичиж тэнэгтэх хэрэггүй. Нэг жижигхэн компаний худалдааны үйл ажиллагаа л байна. Цаад нийлүүлэгчийн асуудал монголын компанид ямар хамаа байнаа оффшортонгууд аа?

6  |  1
..(192.82.80.108) 2021 оны 04 сарын 17

Tanaih neeree

3  |  1
Top