Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх хурал хойшиллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 16

Нэр бүхий иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж УИХ-ын 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ.

Энэхүү мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр /2021.04.16/ болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо.

Хуралдааны товыг жич зарлана гэж Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top