Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын эрх мэдлээрээ далайлгаж Үндсэн хуулийн Цэцэд "нөлөөлөх ажил" үргэлжилж байна. Тэр энэ удаад Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд "нөлөөлөх"-ийг завдаж, хуралдааныг хойшлуулж чадлаа.
Учир нь, Үндсэн хуулийн Цэцийн өнөөдрийн /2021.04.16/ Дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэх байв. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхтэй эсэхэд хариулт өгөх байсан юм. Гэвч Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдаан болохын өмнөхөн Ц.Нанзаддорж гишүүн оролцохоос татгалзсан тул хойшилсон билээ.
Дээр нь Үндсэн хуулийн Цэцийн байрны өмнө өчигдөр /2021.04.15/ иргэд жагсаал хийж, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаярыг чөлөөлөхийг шаардсан. Цар тахлын голомтыг хумих, тархалтыг багасгах зорилгоор улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосон төр, засгийн шийдвэрийг үл тоож, иргэд олноороо цуглаж, үзэл бодлоо илэрхийлсэн байдаг.
Сураг сонсох нь ээ, тэрхүү жагсаал цуглааныг Ерөнхийлөгч Х.Баттулгыг зохион байгуулсан гэх юм билээ. Тэрбээр Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлж, өөрийн талд шийдвэр гаргуулах зорилгоор П.Нүрзэд, Д.Пүрэвдаваа, МоАХ-ын С.Эрдэнэцогт нараар дамжуулан уг жагсаал цуглааныг зохион байгуулсан талаар улс төрийн хүрээнийхэн ярьж байна.
Хамгийн сонирхолтой нь, хөл хориотой үед эрүүл мэндээ үл хайхран жагсаж, цуглаж байсан хүмүүс өнөөдрийн Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдаан хойшлохыг мэдсэн юм шиг ор сураггүй болсон явдал юм. Тэдний зөвхөн энэхүү үйлдэл нь өнөөгийн төрийн тэргүүн Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлөх оролдлого болон жагсаал, цуглааныг зохион байгуулалттайгаар хийсэн нь илт уншигдаж байгаа юм.
Үүгээр ч зогсохгүй Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвших эрхтэй эсэх асуудлыг шийдэх ёстой байсан Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдаан хойшилсон шалтгааныг Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэсэн хүмүүс нь ч мэдээгүй байхад нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр аль хэдийнэ Үндсэн хуулийн Цэцийн хойшилсон үндэслэлийг мэдээллээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн төлөөний хуульч нь тэнд очиж, ярилцлага өгч байгаа харагдлаа.
Сэтгэгдэл ( 6 )
JENKO DUUSAV. ODOO SHUUD SHORON... HEDEN JIL SUUH BOL DOO? JENKOG DAGAJ DALDAGANASAN GARUUD ODOO YANA DAA... GANTS GARTS BAINA??? MASH HURDAN ZUGATSGAA....
УИХ энэ ерөнхийлөгчийг итгэл үзүүлэх эсэх асуудлаар огцруулж зайлуулахгүй бол хогийн юм их хийж гай чирэх нь дээ. Ямар ханадаггүй их шунал вэ.
хүрэлсүхийн өмнөөс ичиж бн яаж ард түмний нүүрийг цаашид харах гэсэн юм болоо тахиан тархит чинь
ЕРӨНХЙИЙЛӨГЧ ӨӨ БҮРЭН ДЭМЖИНЭ
ene jonhuu hurdan zailaasaa
Ноцтой мэдээ байна. хэнийх нь зөв хэнийх нь буруу бүү мэд.Манай Баттулга ерөнхийлөгч дахин сонгогдоод яах юм.Болохгүй бол дунд сургуульд очоод монгол бичгээ заахгүй юу.