“Эгнэшгүй их” ХХК тусгай зөвшөөрлийн шаардлагыг НОЦТОЙ ЗӨРЧСӨН байж болзошгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 16

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.4-д заасан эд мөнгөний хонжворт сугалаа гаргах үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг Сангийн яамнаас олгоно гэж заасны дагуу эд мөнгөний хонжворт сугалаа гаргах хүсэлт гаргасан аж ахуйн нэгжид холбогдох журмын дагуу Сангийн яамнаас тусгай зөвшөөрөл олгодог.

Тус яамнаас 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эд мөнгөний хонжворт сугалаа гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон “Эгнэшгүй Их” ХХК 2021 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Тв9 телевизээр олон нийтийн дунд зохион байгуулсан сугалаат нэвтрүүлгийн үеэр хууль тогтоомж зөрчсөн, иргэдийн эрх ашгийг хохироосон, тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэн ирүүлсэн материалаасаа зөрүүтэй үйл ажиллагаа явуулсан, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг ноцтой зөрчсөн байж болзошгүй үйлдэл гарсан тул тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг хууль тогтоомжийн дагуу нягтлан шалгаж байна.

“Эгнэшгүй Их” ХХК-ний үйл ажиллагаа хууль тогтоомж зөрчиж, иргэдийн эрх ашигт хохирол учруулсан байж болзошгүй мэдээллийг тус яамнаас Эрүүгийн цагдаагийн газар болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Татварын ерөнхий газарт хүргүүлж холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна.

Эх сурвалж: Сангийн яам
 
Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.182.117) 2021 оны 04 сарын 16

Залилан тэнэг монголчууд хохь чинь хэн ав гэсийн шуналтаж авчихаад

0  |  0
зориг(66.181.161.34) 2021 оны 04 сарын 16

Мөнгөө буцааж авъя АРд түмнийг хуурахаа боль

1  |  0
Иргэн(183.177.98.26) 2021 оны 04 сарын 16

Сугалааны тохирол явагдаж байх үед реклам явуулах ямар хэрэг байнаа. Энэ хугацаанд танай компани хичнээн сугалааг хаясныг яаж мэдэхэв дээ. Энэ бол хөтлөгч рүү чихээд орхих хэрэг биш бөгөөд өмнө ч ийм асуудал байсан байх магадлалтай. Иргэдийг луйвардахаа зогсоо. Мөнгийг нь буцааж өг. Дээр үед телевизээр сугалааны тохирол явагдахад цагдаагийн болон иргэдийн төлөөлөл оролцож хяналт тавьж шударгаар явагддаг байсан шүү. Луйврын мөнгө угаалтаа зогсоо. Сангийн яамнаас Эгнэшгүй их компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг шаардаж байна.

Top