Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдааныг эхлүүллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 16

Нэр бүхий иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-ын 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ. Энэхүү мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр /2021.04.16/ болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм.

Харин энэ цаг мөчид Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан үргэлжилж байна. 
 


"Хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Т.Доржханд, О.Мөнхсайхан, Д.Үүрцайх, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд нар оролцож байна. Цэцийн хуралдаанд маргаан хянан хэлэлцэх ажиллагаа уг маргааныг урьдчилан шалгасан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго илтгэлээ танилцуулснаар эхэллээ" гэж Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.53) 2021 оны 04 сарын 16

Ерөнхийлөгчийн төлөөлөгч маргаанд оролцогч биш учир ямар ч хамаагүй. Тэднийг оруулах хэрэггүй. Маргаанд оролцогч субьектүүд бүгд л байна даа. АН яагаад худал мэдээлэл тараагаад байна. Туваан ер нь бүтэхгүй амьтан байна.

1  |  1
hahahah(202.9.46.62) 2021 оны 04 сарын 16

ХӨЛСНИЙХӨН СУУЦГААЖ БАЙНА

1  |  1
Top