Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ Казахстаны Алматы хотын “Балуан Шолак” цогцолборт үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд 2016, 2019, 2020 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ З,Болортунгалаг алтан медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэв.
Монголын эмэгтэй бөхчүүдийн хоёр дахь алтан медалийн эзэн З.Болортунгалаг дөрөв барилдахдаа бүх өрсөлдөгчөө цэвэр ялж түрүүлсэн. Тэрбээр үдээс өмнө хэсэгтээ Узбекистаны Севара Эшмуратова, БНСУ-ын Ли Хан Бит, хагас шигшээд Тайваний Пай Син Пин, финалд Энэтхэгийн эмэгтэй чөлөөт бөхийн анхны олимпийн медальт бөх Сакши Маликыг тус тус цэвэр ялж алтан медалийг зангарагтай авлаа.
З.Болортунгалаг Монголын эмэгтэй тамирчдаас Азид аваргалсан 10 дахь бөх байна. Түүнээс өмнө хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин Ц.Энхжаргал (хоёр удаа), О.Бурмаа, О.Насанбурмаа, Д.Отгонцэцэг, П.Орхон, ОУХМ Н.Отгонжаргал, М.Дөлгөөн нар Азийн аварга болж байв.
Сэтгэгдэл ( 3 )
saun baunaa argagyi l box bairyn oxin bauna
бяртай байна амжилт алт л гэж барилдана шүү дүү минь\n
Браво