Х.Болортуяа Монголын багийн дөрөв дэх мөнгөн медалийг хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 16

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ Казахстаны Алматы хотын “Балуан Шолак” цогцолборт үргэлжилж байна.

“Улаанбаатар-2019” 23 хүртэлх насны Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Польшийн нээлттэй тэмцээний аварга, ОУХМ Х.Болортуяа 62 кг-ын жинд мөнгөн медаль хүртэв.

Насанд хүрэгчдийн Азийн аваргад анх удаа хүч үзсэн тэрбээр хэсгийн барилдаанд Шри Ланкын Веерабаху Мудиансела, Узбекистаны Рушана Абдирасуловаг тус бүр цэвэр, хагас шигшээд зохион байгуулагч орны Ирина Кузнецоваг 7:1-ээр ялсан.

Харин алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт, Азийн дөрвөн удаагийн аварга Кыргызстаны алдарт Айсулуу Тыныбековатай хүч үзэж оноогоор цэвэр (0:11) ялагдлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top