А.Батцэцэг гурван жил дараалан тивдээ үзүүрлэв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 16

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ Казахстаны Алматы хотын “Балуан Шолак” цогцолборт үргэлжилж байна.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, ОУХМ А.Батцэцэг Монголын бөхчүүдээс Алматыгаас гурав дахь мөнгөн медалийг (өчигдөр Б.Шоовдор, Э.Дэлгэрмаа нар жиндээ үзүүрлэсэн) хүртлээ.

Тэрбээр хэсэгтээ Кыргызстаны Назира Марсбек Кызыг 7:0-ээр, Узбекистаны Севара Эшмуратова цэвэр ялсан ч Энэтхэгийн Ансуд торгуулиар цэвэр ялагдсан. Хагас шигшээд эзэн орны Алтынай Сатылганыг цэвэр ялсан. Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд өсвөр үеийн дэлхийн болон Азийн аварга Энэтхэгийн Ансутай дахин учраа таарч даагаа нэхэж чадсангүй, 0:3-аар дийлдэв. Уг нь түүнийг өнгөрсөн долоо хоногт олимпийн эрхийн тэмцээнд манай Б.Хонгорзул шигшээд ялж түрүүлсэн юм.

Сонирхуулахад, А.Батцэцэг 2018 онд Бишкект Азийн аваргын анх оролцохдоо хүрэл медаль хүртсэн бол 2019 онд Шианьд, 2020 онд Шинэ Делид, энэ жил Алматыд тус бүр мөнгөн медаль энгэртээ гялалзуулаад байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Аөооои(66.181.161.113) 2021 оны 04 сарын 17

Тэсрэлтгүй мэхгүй залхуу хүүхэд бна лээ... ганц юм нь бяр л юм шиг бгааан

0  |  0
Залуур(202.179.25.250) 2021 оны 04 сарын 17

Мөнгө, хүрэл бол амжилт биш ялагдсаны батламж гэж үзэх хэрэгтэй. Түрүүлж байж ялалт, амжилт гэнэ. Түрүүлэхийн төлөө тэмцээнд оролцож бай.

0  |  0
Зочин(202.9.46.7) 2021 оны 04 сарын 16

Муу барилдсан. Ямарч явах сэтгэл байхгүй.Толгой муу ажилуулж бна лээ.

0  |  0
Зочин(202.9.46.7) 2021 оны 04 сарын 16

Муу барилдсан.Ямарч тэмцэл байхгүй.Толгойгоо ажилуулж бай.\n

0  |  0
Top