Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөл өчигдөр, өнөөдөр Алматы хотын “Балуан Шолак” аренад боллоо.
Манай улс Алматыгийн дэвжээнд эмэгтэй бүтэн багаа сойж, алт, дөрвөн мөнгө нэг хүрэл, нийт долоон медальтай өндөрлүүлэв.
Тодруулбал, 55 кг-ын жинд Налайх дүүргийн тамирчин ОУХМ Мөнхболдын Дөлгөөн, 65 кг-д "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг түрүүлж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол 57 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг, 59 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор, 62 кг-д "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа, 68 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа нар мөнгө, 72 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энхбаярын Цэвэгмид нар хүрэл медалиар энгэрээ мялаав.
Эмэгтэй бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн Япон, БНХАУ, БНАСАУ эмэгтэй бөхчүүд тодорхой шалтгаанаар энэ удаагийн Азийн аваргыг өнжсөн. Гол өрсөлдөгч багуудаа эзгүйд Монголын эмэгтэй бөхчүүд 173 оноогоор багийн дүнгээр түүхэндээ анх удаа тэргүүлэв. Тэгвэл манайхнаас ердөө таван оноо дутсан Энэтхэгийн бөхчүүд (4 алт+1 мөнгө+2 хүрэл) аман хүзүүдэж, зохион байгуулагч орон Казахстан (2+1+4) 156 оноогоор гутгаар байрт оров.
Азийн АШТ маргаашнаас чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрлөөр үргэлжлэх бөгөөд 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаанууд болно.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТЭМЦЭЭНИЙ ДҮН
50 кг: 1. Валентина Исламова (Казахстан) 2. Жасмина Иммаева (Узбекистан) 3. Сеема (Энэтхэг)
53 кг: 1. Винеш Фогат (Энэтхэг) 2. Мен Шуан Хие (Тайвань) 3. Ассилзат Сагымбай (Казахстан)
55 кг: 1. Мөнхболдын Дөлгөөн (Монгол), 2. Мадина Усмонжонова (Узбекистан) 3. Айша Уалишан (Казахстан)
57 кг: 1. Аншу (Энэтхэг) 2. Алтанцэцэгийн Батцэцэг (Монгол) 3. Алтынай Сатылган (Казахстан)
59 кг: 1. Сарита (Энэтхэг) 2. Баатаржавын Шоовдор (Монгол) 3. Нураида Анаркулова (Кыргызстан)
62 кг: 1. Айсулуу Тыныбекова (Кыргызстан) 2. Хүрэлхүүгийн Болортуяа (Монгол) 3. Ирина Кузнецова (Казахстан)
65 кг: 1. Зоригтын Болортунгалаг (Монгол) 2. Сакши Малик (Энэтхэг) 3. Ли Хан Бит (БНСУ)
68 кг: 1. Меерим Жуманазарова (Кыргызстан) 2. Энхсайханы Дэлгэрмаа (Монгол) 3. Жёон Сун Ун (БНСУ)
72 кг: 1. Дивья Какран (Энэтхэг) 2. Жамила Бакбергенова (Казахстан) 3. Энхбаярын Цэвэгмэд (Монгол)
76 кг: 1. Эльмира Сыздыкова (Казахстан) 2. Айпере Медет Кызы (Кыргызстан) 3. Поожа (Энэтхэг)
Эх сурвалж: МЧБХ
Сэтгэгдэл ( 5 )
Угаасаа манай жудо чөлөөт бөхийн тамирчид сайн шүү дээ.Дэлхийд Ази тивээс Монголын жудогийн МУГТ Уранцэцэг генийсийн номонд бичигдсэн байдаг юм.\n\n
Сонин юм бэ 4 алттай энэтхэг яахлаараа 2 алттай манай ард ордог байна, оноо моноо гээд юу яриад байна, олимп, тив дэлхийн ямар ч тэмцээнд хамгийн эхлээд алтан медалийн тоогоор нь эрэмбэлдэг биз дээ, энэ удаагийн ААШТ ч чанаргүй дээрээ будлиантай балай л юм болж байх шиг байна даа
Түрүүлэхгүй бол тэмцээнд оролцох хэрэггүй. Дөлгөөн, Болортуяа 2 оос бусад нь шалны алчуур болсон байна. Мөнгө, хүрэл медалтай шалны алчуур гэж үзэж байна.
Хятад япон ардчилсан солонгос ирээгүй байхад ядаж 5 жинд нь түрүүлж чадахгүй муу байна... Энхтхэг тэгэхэд 4 алттай байна... олимпод зай алга да манайханд ...
Хөөрхий нөгөө муу хэлүүлээд л дуугүй ажлаа хийгээд явдаг Батбаяр Баттулга тэргүүтэй хэдэн багш нарын гавъяа байна шдээ. Улам том амжилт хүсье. Токиод аваргатай болоорой. Амжилт