Хөл хорионд орсон хөршүүддээ зориулан хашаан доторх чингэлэг дээрээсээ дуу хуураа өргөсөн Ө.Пүрэвжаргалын тоглолтыг өнөөдөр NTV телевиз түүний зөвшөөрөлтэйгөөр дахин зохион байгуулж, олон нийтийн сүлжээнд цацсан билээ.
Энэ үеэр маш олон хүн түүнд сайхан сэтгэлийн илэрхийлэл болгож, мөнгөн хандив өгөхийг хүсч, телевизийн уран бүтээлчидтэй холбогдсон тул Ө.Пүрэвжаргалын дансыг лайв тоглолтын дундуур зарласан байна. Ө.Пүрэвжаргал тоглолтын үеэр данс зарлагдсаныг мэдээгүй бйасан бөгөөд тоглолтын дараа дансанд цугласан мөнгийг сонсоод, нулимс унаган, талархал илэрхийлжээ.
Үзэгчид түүнд сайхан тоглолт зохион байгуулж, эерэг хандлага төрүүлсэнд нь талархаж, 7 сая төгрөг илгээжээ.
Ө.Пүрэвжаргалын гэр бүл энэ мөнгийг өөрийн гэсэн байшинтай болоход зарцуулахаар төлөвлөсөн гэнэ.
Тэрбээр мөн "Би уйллаа. Ард түмэндээ талархаж омогшиж байна. Би бол жирийн л нэг аав хүн. Нууцаар дэмжиж бичсэн (хэхэ) дансанд хандив хийсэн, хийж байгаа бүх хүнд сэтгэлийн угаас талархаж байна. Эхнэр, хоёр охинтойгоо дөрвүүлээ тэврэлдээд, чанга ориллоо. Зүгээр л гайхалтай ивээл байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Сэтгэгдэл ( 10 )
Amjiltiin deediig huseed ger buld ni az jargal,eruul enhiig huseyee
Данс нь хаана бгаан бол?
saikhan ger buld az jargal huseye
Амжилт хүсье. Ёстой сайхан санагдсан
Санаа зөв бол заяа түшинэ гэж сайхан байна
Эерэг сайхан сэтгэл ийм буян дагуулжээ Сайн сайхан бүхэн дэлгэртүгэй
Монгол залуусаас сайхан хүүхдүүд байнашүү. Овоо доо. Ийм зөв хүмүүс цаашдаа улам сайхан амьдрах болноо. Танай гэр бүл бурхадын мэлмийг үргэлж баясгаж явах болтугай.
Сайхан гэр бүл байна. Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Аз жаргалыг ерөөе
Huurhun ger buld az jargal husie.Dansiig ni tabichihbal zugerr b.na.Purebjargaliin nereer b.bal hichihed l asuudalgui shuu dee