Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр МАН-ыг тараах тухай захирамж гаргаснаа мэдэгдэж, үндэслэлийг танилцуулав.
"МАН Үндсэн хууль зөрчиж, хараат бусаар ажиллах ёстой төрийн байгууллагын үйл ажиллагааг гажуудуулж, Үндсэн хуулийг үнэгүйдүүлж, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх авах гэж оролдож буй тул Үндсэн хуулийн 19.1, 30.1, 33.2, 7.1, Улс төрийн намын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн МАН тараах нөхцөл бүрдсэнийг тогтоон, захирамж гаргаж, Улсын дээд шүүхэд хүргүүлэхээр боллоо" гэж мэдэгдлээ.
Тэрбээр мөн "МАН цэрэгжсэн намын хэлбэрт шилжсэн. ҮАБЗ-ийн хоёр гишүүн ажлаа хийж чадахгүй, ҮАБЗ хуралдахгүй байгаа. Мөн УБЕГ-аар дамжуулж АН-ыг хоёр хувааж, улс төрийн зорилгоор ашиглаж байна" гэх мэт шалтгаан дурьдав.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ
(БҮРЭН ЭХЭЭРЭЭ)
Нэг. Төрийн эрх баригч Монгол ардын нам нь улс төрийн намын үйл ажиллагаанд чанд мөрдөгдөх “төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх” Үндсэн хуулийн шаардлагыг зөрчиж, Үндсэн хуулиар тогтоосон засаг төрийн тогтолцоог нам төрийн тогтолцоонд зүй бусаар шилжүүлж, Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах үүргийн өмнө гагцхүү төрийн хуулинд захирагдаж, хараат бусаар ажиллах ёстой төрийн байгууллагуудын үүрэг, зорилгыг гажуудуулж, Монгол ардын намын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хууль зөрчин биелүүлдэг дуулгавартай бүтэц болгон хувиргаж, Монгол ардын намын эгэл жирийн гишүүд, дэмжигчдийн итгэл үнэмшлийн эсрэг, хуульт ёсыг устгасан, Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын гол баталгаа болсон Үндсэн хуулийг үнэгүйдүүлсэн, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн улмаар орон нутаг дахь намын удирдлага болон орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг даргыг цэрэгжүүлсэн зэрэг Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд нийцэхгүй үйл ажиллагаа явуулах болсон тул Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гучин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт, Гучин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3, 4, 6 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын “Дотоодын аюулгүй байдал” гэсэн 3.3 дахь хэсгийн “Хүний эрх, эрх чөлөөг хангаж, үндсэн хуульт байгууллыг бататгаж, хууль дээдлэх ёс, Монгол төрийн залгамж чанар, үндэсний эв нэгдлийг сахин дээдэлж, төрийн удирдлагыг бэхжүүлж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, чөлөөт хэвлэл мэдээллийн төлөвшлийг дэмжиж, нийгмийн дэг журам, тогтвортой байдлыг хангах нь дотоод аюулгүй байдлын үндэс мөн” гэснийг болон уг үзэл баримтлалын 3.3.1, 3.3.1.1, 3.3.1.3, 3.3.1.6, 3.3.3.3, 3.3.3.4, 3.3.4.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон хэрэгжүүлж, Монгол ардын намыг тараах нөхцөл бүрдсэнийг тогтоон захирамжилсугай.
Хоёр. Монгол ардын намын үйл ажиллагаанд Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйл, мөн хуулийн 23 дугаар зүйлд тус тус заасан “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх болон цэрэгжсэн намын хэлбэрт шилжсэн” дараах үйл баримт тогтоогдож байгааг Монголын ард түмэнд зарласугай. Үүнд:
Гурав. Монголчууд бид нэг эх орон, нэгдмэл төртэй, түүхт ард түмэн гэдгийг гүнээ ухамсарлаж, үндэстнийхээ язгуур ашиг сонирхлыг эрхэмлэн, үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхөө төлөө аливааг эргэцүүлэн тунгааж, элдэв өдөөн хатгалга, нөлөөллөөс ангид байж гагцхүү улс орныхоо аюулгүй байдал, хөгжлийг санан хичээхийг Монгол ардын намын эгэл жирийн гишүүдэд уриалсугай.
Дөрөв. Төрийн эрх баригч намын зүй бус дарангуйллыг таслан зогсоож буй энэхүү түүхэн үйл хэрэгт хариуцлагатай, нухацтай хандаж, Үндсэн хуулиа дээдлэн хамгаалж, гагцхүү хуульд захирагдан ажиллахыг төрийн нийт албан хаагчдад сануулсугай.
Тав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэр, үйл ажиллагаанд улс орныхоо язгуур ашиг сонирхлын үүднээс хандаж, үндэсний эв нэгдлийг сахин хамгаалахыг нийт ард түмэндээ уриалсугай.
Зургаа. Төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал тогтвортой, хариуцлагатай ажиллаж, Улсын Их Хурлын гишүүн бүр ард түмний элч байж, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах үүргээ нэр төртэйгээр биечлэн хариуцахыг сануулсугай.
Долоо. Монгол ардын намыг тараах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжийг Монгол Улсын дээд шүүхэд хүргүүлсүгэй.
Сэтгэгдэл ( 35 )
haan suudal heregtei ym bna haan bat tulga tegeed mongol uls okk
ene hun chini er ni gamshaaraa uls tord baigaad uls ornoo udirdwal yasan ym buh namgiig taraachih tegeed boloo
bitgii huts. uuruu zail
Чи муу шоронгын хадаас өөрийнхөө мафи луйвар хулгайн сүлжээгээ л тараавал барав .... чамаас луйвар хулгайчийн л нөөц гардаг байгаа байдаг гэж амин найз чинь чин үнэнийг хэлсэн чи түүнийг ч баталсан .... новш зайлж түргэн очих байх газраа далд ор төрийн хутгуур түмний шившиг
Ene jenko uy l hiiged bn daa ?
ҮХ-ийн 33-2-т ”Ерөнхийлөгч Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна” гэж заасан. Үүнийг захирамжиндаа тусгасан нь юу өгүүлнэ вэ. Цэрэг хөдөлгөнө шүү гэсэн далд утга байна уу.
Намын дарга Хүрэлсүх хэлэх дээ ,Манай МАН-аас ЖДҮ , Оффшор, Хулгай,Луйвар,Хүн амины хэрэг,Хүчиндэгч хүчирхийлэгч гээд гарахгүй хэрэг байхгүй болж гэж Мэдэгдэж байсан тийм учраас ийм Ёс зүйгүй МАН-ыг Тараах нь зүйтэй,
Женкоч ард түмнийг цустай л хутгах гээд байна даа бушуухан барьж хорихгүй бол
Ерөнхийлэгчийг дэмжиж байна !!!!!!!!!!Бид бүгдээрээ хүчин зүтгэхэд бэлэн байцгаая залуус аа !!!!!!!!!
Зөв энэ нам хэлсэн үгэндээ хэзээ ч ард түмнийхээ төлөө ажилсангүй яамар их хэлмэгдэж хэдэн хүний амь нас хэрэгтэй юм бол үе үеийхнийг нухчин дарж өөрсдийгөө магтан дууллаа шүү дээ? одоо зурагт үзэх сонирхолгүй боллоо засах цагаа болиойчээ хүрэлсүхийн еслохоос залхалаа? ухуулга утгаа алдлаа
МАН тарсан нь дээр
Коммунист МАН ыг тараах нь бүх Монголчуудын хүсэл бөгөөд нэгдмэл эрх ашигт бүрэн нийцнэ.
Энэ хүнд зөвлөх энэ тэр байдын болов уу
ТАР ТАР
ЭВ НЭГДЭЛИЙГ ИЛЭРХИЙЛЭГЧ ХҮН МААНЬ БҮХ ЗҮЙЛИЙГ ХАГАРГАН БУТАРГАЖ БАЙАНА ДАА ЭНЭ ХҮНИЙ ЗАМ НЬ ШУЛУУДАЖ АН -аа хагалсан хүн гэж эрдэнэ хэлж байсан үнэн вм байна МАН ыг бол арай ч татан буулгаж чадахгүй сачийн хүрэхгүй шүү \n
Маш зөв. МАН-д хууль үйлчлэхээ болилоо
Эр хүн . Эр хүн зорьсондоо эмээлт морь харайсандаа. Монголчуудыг минь мөнх тэнгэр ивээг. Ардчиллыг бүрэн төгс ялтал шударга ёс тогттол тэмцэх хүч чадал зориг зүрх иргэдэд минь байгаа гэж итгэнэ. 100 жил хэний ч зүрхэлж хэлээгүй үгийг Х. Баттулга хэллээдээ. Бүр улс даяар чанга хэлсээн. Үүнийг сонсох гэж олон хөгшчүүл өдийг хүртэл амьд явсан байхаа.Одоогийн Ман хэзээч монголчуудын хүсэл зоригоор боссон нам байгаагүйг иргэд мэднэ. Одоогийн МАН бол гадныхны байгуулсан тогдоомын нам. МАН тарвал тэдний гарт амь үрэгдсэн гуйланч болсон монголчуудын минь тэр дотроо алтан ургийнхны минь сүнс амирлана
Ард түмэн ковидтой тэмцэж байхад Ерөнхийлөгч маань албан тушаалын төлөө үхэхдээ үхэр буугаа тавина гээч юм болж байна даа.
Ковидоор хүмүүс үхээд бхйхад улс төрийн тулаанаа зогсоовол яасын
Энэ улс орон биднийх шүү. Женко хулгайчаа Чамд улс орон хэрэггүй юм бол бидэнд хэрэгтэй Зүгээр л зайл
Зөв дэмжиж байна.Монгол Ман- ын МАФИ БОЛЖ дууслаа
Маш зөв
Зөв
Зав Ерөнхийлөгч өө Дэмжиж байна
Монголын ард түмний эв нэгдэл амгалан тайван байдалыг эрхэмлэх ёстой, үүрэгтэй, хуультай энэ эрхэм Монгол үндэстнийг сүйрлийн рүү түлхэж байна.Ханаахын ,хэний далгавараар улс эх орноо улан дороо гишгэж галзуу чоно шиг авирлана вэ? Монгол Улс Тусгаар Тогтносон бүрэн эрхэт Үндсэн хуульт дэлхийн хамтын нөхөрлөлийн гишүүн улс энэ ухаан муутай урвагчаас болж дэлхийд шившигээ тарьж байна.Тэсхэд хэцүү боллоо.Энэ этгээдийг хугацаанаас нь өмнө огцруулах хэрэгтэй.Төрийн эрхийг барих дээд байгуулага Улсын Их хурал энэ үйлдэлийг яаралтай авч хэлэлцэх.
яг галзуурчиж
bitgii hutsaa
Иргэд ээ ? болгоомжтой байх нь зөв . Бурууг дагаж буцахдаа шороон дор оровдоо үг хэлээ барьж дугармаар
Иргэд ээ ? болгоомжтой байх нь зөв . Бурууг дагаж буцахдаа шороон дор оровдоо үг хэлээ барьж дугармаар
I”m eoktei boloh gej hiih ajil ih bgaad baidag yuch gemeer um de bvtehgvi ee
Инээдтэй юм. Бүх ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг нь хагалан бутаргагч болж хувирлаа. Үүнийгээ нотолж гэмт хэрэг хийлээ дээ.
зөв дэмжиж ын
Тараах нь ч зөв л дөө. АН шиг өөрсдөө унахгүй юм боловуу. Тарах бичиг баримт бүрдүүлсээр байтал Та ерөнхийлөгч минь хусагдаад хэн ч биш болчих гээд байнаа.Яах вэ өөр арга байхгүй юм уу.Та одоо Ш.Цогтоогоо Жинхэнэ зөвлөхөөр аваад МАН,ЦэЦ хоёрын өөдөөс жаахан цэнэглэж байгаад тавьчих,уралцаж өгнө дөө
goe
ZA ENE CHINI BUR NOKHOIDOJ KHIIKH AJLAA CH MEDEKHEE BOLICHIKHSON LALAR BAYNAA