Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2021.04.19/ төрийн эрхийг барьж, улсын хувь заяаг зурж байгаа эрх баригч намыг тараах захирамж гаргажээ.
Тэрбээр МАН-ыг Үндсэн хуулиар тогтоосон засаг, төрийн тогтолцоог хууль бусаар шилжүүлж, Монгол Улсын үндэсний язгуур эрх ашиг, сонирхлыг хангах үүргийг "уландаа гишгэсэн" хэмээн үзэж байгаа аж. Тиймээс эрх баригч намыг тараах захирамж гаргаж, үндэслэлээ тайлбарлажээ.
Шинэ Үндсэн хуулиараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшиж, улиран сонгогдох боломжгүй. Боломжгүй гэдгийг нь саяхан Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдаанаар шийдвэрлэсэн билээ. Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшиж, үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байсан төрийн тэргүүн Х.Баттулгын "хүсэл", "шунал"-д цэг тавигдсан.
Унасан бөх ууртай гэгчээр тэр Ерөнхийлөгчийн эрх мэдлээ ашиглаж, эрх баригч намыг тараах захирамж гаргаж, улс төрийн дараагийн "жүжиг"-ээ дэглэж эхэллээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын энэхүү үйлдлийг бүхэл бүтэн тусгаар тогтносон улсынхаа төр, засгийг байхгүй болгож, нэг хүний дарангуйлал буюу "ХААНТ ЗАСАГЛАЛ"-д хөтөлж байгаа үйлдэл гэж үзэж, "хардаж" болохоор байгаа юм. Тэр амь тавих нь.
Ерөнхийлөгчийн энэ үйлдлийг "Цэц өөрийг нь дахин нэр дэвшүүлэх үндэслэлгүй гэнгүүт хагалан бутаргах үйл ажиллагаа явуулж эхэллээ. Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч өөрөө нэг намын эсрэг шууд хандаж, үндэсний эв нэгдлийг бусниулах ажил хийж болохгүй. Өргөсөн тангаргасаа няцаж, Үндсэн хууль зөрчснийг тогтоолгож, импечмэнт хийх нөхцөл үүслээ" гэхчлэн хуульчид бичиж байна.
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН МАН-ЫГ ТАРААХ ЗАХИРАМЖИД
- Монгол ардын намын зүй бус, хууль бус дарангуйлал нь Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөний гол баталгаа, хамгаалалт болсон Монгол Улсын Үндсэн хуулийг эрсдэлд оруулж, Монгол Улсын ардчилалд болон Монголын ард түмэн, үндэстний аюулгүй байдалд ноцтой аюул учрууллаа. Гагцхүү Үндсэн хуульд захирагдаж, хэнээс ч хараат бусаар Үндсэн хуулийг манаж, чандлан сахиулах учиртай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийг ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөх аргагүй болголоо.
- Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг орон даяар зохион байгуулж хангах үндсэн үүрэгтэй Монгол Улсын Засгийн газар Монгол ардын намын шийдвэрээр нэг өдрийн дотор огцорлоо.
- Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн Монгол ардын намын зөвшөөрөлгүйгээр чиг үүргээ, тухайлбал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаа хийж чадахгүй боллоо. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2021 он гарснаас хойш нэг ч удаа хуралдаж чадсангүй.
- Монгол ардын намын удирдлага Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж байхдаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Улсын бүртгэлийн ерөнхий газрынхаа зүй бус шийдвэрээр ард түмний төр эрх барих эрхийн үндсэн дээр бүрэлдсэн парламент дахь сөрөг хүчин, Ардчилсан намыг хагалан бутаргаж, үндэсний эв нэгдлийг бусниулах үйл ажиллагааг явууллаа.
- Монгол ардын намын дарга У.Хүрэлсүх өөрөө тэргүүлэн “Монгол цэргийн холбоо” гэх байгууллагыг тус намын бүтэцтэй зэрэгцүүлэн байгуулж, орон нутгийн намын дарга, удирдлагыг нь орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг дарга болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Цэргийн штабын үйл ажиллагаатай нэгтгэн зохион байгуулж цэрэгжсэн намын бүтцийг бий болголоо. Цаашид энэ нам, бүтцээрээ дамжуулан цэргийн үйл ажиллагаа явуулж мэдэх эрсдэл ч тулгарч байна.
- Монгол ардын намын улс төрийн зорилготой үйл ажиллагаа нь Үндсэн хуулиар тогтоосон төрийн удирдлага, үүрэг хариуцлагын тогтолцоог бүрэн гажуудууллаа. Дэлхийн нийтийг хамарсан коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлыг удаа дараа улс төрийн зорилгодоо ашиглаж байна" ГЭЖЭЭ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын захирамжийг хуульд зааснаараа Улсын Дээд шүүх бүх шүүгчийн чуулганаараа хэлэлцэж, хуулийн үндэслэлтэй эсэхэд тогтоол гаргадаг.
Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүхийн шүүгч нарын гуравны хоёроос дээш шүүгч нар хуралдаж, тогтоол гаргах ёстой билээ. Үүнээс харахад Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлөхийг "завдаж", нөлөөлж чадаагүй Ерөнхийлөгч Х.Баттулга одоо Улсын Дээд шүүхэд нөлөөлөхийг завдаж эхэллээ. Тэр үнэхээр аргаа барж, амь тавьж байгаа бололтой.
Сэтгэгдэл ( 54 )
Bolowcrol. Myytai. Gadaad. Xelgyi Baigaa baidal Ni. Doojoo myytai. Men ch. erewdeltei. Buxantsar. Daa Olon. Awgaitai. Talaacaa. Xaadiin. Zeregt. Dexex. Bololtoi. Bycdaar. Daanch. Baga. Xyn. Dee.
МАН ТАРАХ, ТАРААХ ХАНГАЛТТАЙ ҮНДЭСЛЭЛ БИЙ БОЛЧИРСОН. ХАРИН ДЭЭД ШҮҮХ ШИЙДЭЖ ЧАДАХ ЗАНГАРАГ БИЙ ЭСЭХИЙГ ОДОО Л ХАРАХ ҮЛДЛЭЭ.
Mongol nokhoi Mongol yadyy ard tymen bosokh ynekheer bolson ta nariig khangaltai tejeellee adgiin yrvagchid.Bykh niit eerei songyyliin khar khairtsagiig ni ystagaya yygeer byy songyylia ug.Kh.Battylaga bish Mongolchyyd ynendee bagtarj bna.Dendyy tevchij ta myysaing tejeej bna shyy.Odoo bid Mongoliin tyykhend Ekh etsen CHINGES shigee temtsene.Umkhuu lalariin syg bolson MAN namiin mapyyd gadaad baigaa baishin kharishdaa amidaraa.Mongoliig tsulumuj mungu khiidegee bolio.Mongol bankhar BATATULAGTAIGAA KHAMT SHYY kHYRELSYKH.Dylsen.SVGEIIN BAASTAI BOOVOOOR EKH ORNOO YNDESEN KHUULIA UDIRDUULAKH UYM.\n
Yag ynendee bol gadnii dotoodiin yrvagchid.Byged MAN namd baigaa.Mongoliin boolchilogdson ard tymen sain meddeg bolson .Ynekheer tanai sait.Olgiarkhyydiin SV.Batbiold.Khyresykh gesen odoogiigiin kazinochion Khyatadiin gar khuluudiin sait uym bna.Ta nar tsag khygatsaanii erkhend khysesen khyseegyi ilcheldegdekh bolno.Mongoliin tyykhend kharaar bichegdej bna shyy ta nar.Khervee bi erunkhiilugch baisan bol.N.Enhbayariig khuliin ni gotsognyyldag Elbegdorj baisan bol.Mongoliinkhoo tuluu gonshogokhgyi shyyd tsereg arim khudulguj bygediig ni barivchilaad yg dyygyi byydakh baisan.
MAN har hairtsagiin tuslamjtai toriin erhiig huuli busaar avsan ni gemt hereg!! Taraahad ch bagadna!!Zohion baiguulsan humuusiig toriin erhiig huuli busaar avsan heregeer yallah baij shudarga yos togtono!!UIHiig nen yaraltai ogtsruulah heregtei!!!Ihenh ni ajalaa medehgui utsan huuheldeinuud!!!!
Ард түмнийг ингэж талцуулах нь лав л Монголд хэрэггүй, ямар улсад хэнд ашигтай байгаа вм бол доо.
Одоо больдоо . Энэ хэдэн жил чадахгүй нь гэдгээ харууллаа. ...,.....Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг шүү
impeachment hiij hurdan zailuul
Тийм юм гэж хаа байхав тэр намын мянга мянган гишүүнийг юу гэж бодож байгаа бол дэлхийд дуулдаагүй л зүйл сонслоо
МАН-ын удирдлага нь цаашдаа улс орноо хөгжүүлэх байтугай цар тахалаа ч дийлэх чадваргүй нь батлагдаад байна шүү дээ, сонгуулийг ч луйвраар авсаныг хүн болгон харсан шүү дээ, Удирдлага нь ч боловсрол муутай, худлаа том том юм ярьсан, ярьсан юмаа хэрэгжүүлэх чадваргүй хэдэн жулдрай байна шүү дээ
odoo suudlaa ogol doo zondoo mongotei bolloo yadan handgui ym
Цар тахалтайгаа тэмцмээр байна. Энэ айхтар цар тахалыг хумиж, хяналтад оруулах хэрэгтэй байна.
Энэ нөхөр сүүлдээ эрүүл , өвчтэй нь ч мэдэгдэхээ байлаа. Хуулийн мэдлэггүй, хуулийн зөвлөх нь ямар хүн байгаан бол доо хөөрхий. Өөртөө зарлиг гаргаад бүх намыг өрөөндөө тараагаад л өрдөг тоглоом тоглож ганцаараа яриад сууж байдаг хүүхэд шиг ккк
Bi huvidaa MAN d neg ch sanal uguugui ylanguiya ter unuu margaashgui bolson LUNDEEg songoogui tsg zuvluh hgd yvjaahiin MAN minii huvid baihgui AN d itgedeg nam bus jinhee mongol er bna naag doromjilson nusan buunuud tsag avaad zaitaihan gzr uulzaj bolno shuu
Еронхийлогч ухаантай шүү. МАН тарж зайлцгаа. Улс орон бузарлаж дууслаа өмхий паразитууд!!!
BATLAGA DASHIN SHOG BOLOV OO HU... ODOO BATLAGAD AMIA HORLOH TSORIN GANTS ZAM ULDJEE.
BATLAGA DASHIN SHOG BOLOV OO HU... ODOO BATLAGAD AMIA HORLOH TSORIN GANTS ZAM ULDJEE.
BATLAGA DASHIN SHOG BOLOV OO HU... ODOO BATLAGAD AMIA HORLOH TSORIN GANTS ZAM ULDJEE.
Энэ сайт манай АН -ынх шүү.
НАМЧИРХАЛ дээд цэгтээ хүрээд байсан Эв нэгдэл эх орныхоо язгуур эрх ашгийн төлөө дэмжиж байна
ene sait MAN-iin tald baisan yumu
ene sait MAN-iin tald baisan yumu
Хаха үхлээ л дэ
Намчихдгаа зогсоо хатуу гүшүүнчлээ боль? 50 хувийн санал аваад төрийн эрх мэдэлийг хэрэгжүүлдэгээ өөрчилөх , 5000 хүрэхгүй хүний саналаар гарсан гүшүүд үүнийгээ хааяа бодож байхийг зөвлөе? дуртай үедээ сонгуульд орчихоод дахин бидний мөнгөөр сонггууль хийлгээ боль? Сумьяа мөнгийг нь гаргах нь Ес суртхуун шүү?Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогсон юм шүү? сонголтоо хамгаална?
Энд бичигдсэн үндэслэлүүд бүгд үнэн байна ш дээ.
МАН-ыг татан буулгах хэрэгтэй. Харин ч маш их оройтлоо. Аль 1990 онд татан буулгах ёстой байсан юм. Ерөнхийлөгч маань аргагүй л зангарагтай ерөнхийлөгч юм даа. \nМАН-ынханд хэлэхэд танай Хүүк чинь гарахгүй дээ угаасаа.
МАНыг яаралтай УСТГАХГҮЙ бол УЛС гэр ард түмэн ХАГАРАЛД ОРНО
МАН тарсан нь дээр дээ бидэнд хэрэггүй. 100 жил дарлууллаа одоо болсон
Боогоод үхчих видэ
Их хурал яаралтай хуралдаж нэг удаагийн хууль гаргаад энэ нөхөрийг зайлуулахгүй ард түмэнийг юутай хутгаж магадгүй боллоо яаралтай арга хэмжээ ав
Зөв, үндэсний эв нэндлийн төлөө Улс төрийн намуудыг тарааж, улс төрийн намын тухай хуулийг шинэчилж, намын гишүүнчлэлийг болиулж, ард иргэдээ 30 жил талцуулсан бохир байдлыг зас.
demjinee Eronchiilogch zov schuu demjinee
МАН СӨНӨТҮГЭЙ
ман бол авлигач, хулгайч, луйварчин, дээрэмчид, хүчирхийлэгдийн нам.
Баттулга зөв юм хийлээ Ман хэрээс хэтэрлээ бүх эрх мэдэл авсан хэрнээ юу ч хийсэнгүй бараг 2 жил хөл хориод 300000 мянган төгрөгөөр хуурлаа нөгөө амласан амлалт яаж хэрэгжиж байгааг харж байна бид тэнэг биш шүү вакцинжуулалт яасан вэ 9 сард л дуусна гэнэ
МАН-ЫН САЙТ БОЛОЛТОЙ. ТЭНЭГ МАНГАРУУД СЭТГЭГДЭЛ БИТГИЙ устгаад бай
Энэ захирамж үнэхээр Албан тушаалын хэнээ тусаж галзуурсан хүний хийж байгаа ажил байна. Үндэсний эв нэгдлийн илэрхийлэл байх учиртай хүн өөрөө ард түмнээ талцуулж эвдрэл хямрал, хэрүүл тэмцлийн үүдийг нээж Иргэдийнхээ Үндсэн хуулиар хамгаалагдсан эвлэлдэн нэгдэх эрх чөлөөнд бүдүүлгээр халдсан байна. Иймд УИХ Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх асуудлыг яаралтай авч хэлэлцэх нь зүйтэй. Яагаад ч төрд ойртуулж болохгүй хүн бна.
Бузар муухай бүхэн шингэсэн МАн-ыг газрын хөрснөөс арчих хэрэгтэй
ерөнхийлөгч ёстой зөв зарлиг гаргалаа. амжилт
УЛААН КОММУНИСТУУДЫГ ЭРТХЭН БУЛШЛАХ БАЙСАН ЮМ
МАН-ыг тараах нь зөв балиар хувалзнууд
Ард иргэдийг хөгаралдуулж байдаг сонин хүн вм
За за Энэ Женко гэж хог новш хэдэн хүн хөлсөөр жагсааж ”төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн” хэргээр ял сонсох юм байна.Монгол улсад Ерөнхийлөгч бүх хуулийн дээгүүр алхаж болно гэсэн хуулийн заалт байхгүй шүү.
Х.Баттулгад/Ерөнхийлөгч_д/ итгэл үзүүлэх эсэх асуудлаар УИХ нэн яаралтай хэлэлцэж түүнийг хугацааны нь огцруулахгүй бол төрийн эргэлт ч хийхийг санаархаж магадгүй, ард түмнийг айдаст автуулж байна шүү. Ёстой үхэхдээ үхэр буугаа тавина гэдэг болж байх шиг ээ.
Х.Баттулгад/Ерөнхийлөгч_д/ итгэл үзүүлэх эсэх асуудлаар УИХ нэн яаралтай хэлэлцэж түүнийг хугацааны нь огцруулахгүй бол төрийн эргэлт ч хийхийг санаархаж магадгүй, ард түмнийг айдаст автуулж байна шүү. Ёстой үхэхдээ үхэр буугаа тавина гэдэг болж байх шиг ээ.
Одоо Монголын Төр , Засаг энэ хэдэн бөхчүүлээсээ салах хэрэгтэй Ерөнхийлөгч -Бөх , УИХ- Бөхчүүл , Хотын дарга -Бөх , Олимпийн хорооны Ерөнхийлөгч-Бөх! За тэгээд аймаг сумдын Засаг дарга нар бас бөхчүүл ! Бөхчүүл бол зөвхөн хар амиа бодсон мудак-ууд ! Тэд асуудлыг ухаанар бус түрэмгийлэл , булчингийн хүчээр шийдэхийг зорьдог улс
tar tar hend heregguia
Iim hund tsag yed irgediig buhimduulaad end tend tsugluulaad baina Iimch uhaan muutai erenhiilegch baih gej haramsaltai Ger gertee baigaarai bitgii tsuglasan ene ter oroltsooroi???
Сөөнгө хоолойт юу гэнээ дуу хоолой ч байхгүй боловсро мэдлэг ч байхгүй яана даа.боловсрол мэдлэг ухааныг эрхэмлэдэг хүмүүсийн хажууд зүгээр л луйварчин мулгуу хүн ш дээ.боловсролгүй ч гэсэн цэцэн хүмүүс байдаг даа арай ч дээ
Buland shakhagdsan muur butsaj yserdeg.... argaa barakhdaa aaviinkhaa tolgoig maajiv!!! Kkkk ineedtei zolig ve? Duraaraa muu ....... ve?jenkogiin dalbaan door daldagnassn novshnuud bygd omdondoo dusaachikhsan yavj bgadaa? Yanadaa?
zuv
Ман тараах зөв
Энэ тавьтаргүй, овилгогүй, боловсролгүй, нэр хүндгүй хулгайчын хийж буй бүх үйлдэл нь эх орон ард түмний эсрэг байх юм. Улс орны аюулгүй байдалд аюул занал учруулж байгаа энэ хүнийг/Ерөнхийлөгч/ УИХ хурал яаралтай хуралдаж, түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хурааж шийдвэр гаргах хэрэгтэй байна. Маш яаралтай шийдвэрлэхгүй бол ард түмнийг хагалган бутаргаж, улс орныг хүнд байдалд хүргэх гээд л янз бүрийн турхиралт хийгээд байна шүү дээ.
man sunutugei