Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт 2017 оны арваннэгдүгээр сарын 15-16-нд шилжих шөнө тус сумын харьяат Х нас барж, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулан, уг гэмт хэргийг 1993 онд төрсөн Н гэгч үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна.
Хэргийг тодруулбал 2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байрлах бааранд хохирогч Х үйлчлүүлж байгаад Н-тэй танилцаж, арваннэгдүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Хэрлэн сумын 4-р багт байрлах байшинд очиж, холбогдогч Н болон түүний найзуудтай хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглсэн байна.
Улмаар холбогдогч Н хохирогчийн хүсэл зоригийн эсрэг, согтууруулах ундаа хэрэглэсэн, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулж хүчээр бэлгийн харьцаанд орох, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж, түүний биед гэмтлийг санаатай учруулж, амь насыг нь хохироосон болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.\
Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )