Гишүүн Б.Пүрэвдоржийн цуснаас дээж авч, ШШҮХ-нд хүргүүлжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 19

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн шөнө /2021.04.18/ 22:55 цагийн орчимд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан билээ. 

Тодруулбал, тэрбээр Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт архи, согтууруулах төрлийн зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол хийж, авто замын хажуугийн хайс, хашлагыг мөргөсөн. Ослын улмаас тухайн авто машины тал хэсэг нь шатсан бөгөөд онцгой байдлын алба хаагчид очиж, шатаж байсан машиныг нь унтраажээ. 

Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг ГССҮТ-д хүргэсэн байна. Түүнийг драйгер багажаар шалгахад согтолтын зэрэг нь 1.31 бүхэл гарсан талаар эх сурвалж мэдээлсэн.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн цуснаас дээж авч, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргэсэн байна. 

Хэргийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.22.61) 2021 оны 04 сарын 20

Ээ нүдний булай. Саяхан УИХ-ын тамхимд том жижиг халбага баричихаад бага хэмжээтэй өгөхийг эсэргүүцээд байсан . Одоо түүнийгээ юу гэж тайлбарлах вэ? Халбага Пүүжээ минь ээ.

0  |  0
Зочин(64.119.16.27) 2021 оны 04 сарын 20

Амиа алдахаа шазсан байна Архидалттай хатуу тэмцэээчээ Тувшинбаяр яалаа Энэ нохор азаар хун дайрсангуй Анандбазар Пурэвдорж нар сайн дураараа огцор УИХ ын гишууд ийм ез жуйгуй байж болохгуй ээ

1  |  0
Зочиkkkkkkkн(83.20.231.208) 2021 оны 04 сарын 20

Oo choogoo puuzee....ganc jum avahgaad balaartaz dee

0  |  0
Ард (64.119.27.149) 2021 оны 04 сарын 20

Сайн шалга хордоогүй биз

1  |  0
.., (64.119.26.57) 2021 оны 04 сарын 20

Хүмүүсийн амь насанд халдах гэсэн террорист оролдлого хийсэн гэж эргүүлэн татаж 20 жил өг.

1  |  0
Сэтгэгдэл(66.181.179.212) 2021 оны 04 сарын 20

Хөл хорио зөрчиж согтуугаар машин барьж зам тээврийн осол гаргасан ИХ -ын эрхэм гишүүн ёс зүй ярьдаг хүн алдаагаа ухамсарлаад өөрөө огцорч бусад гишүүддээ ард түмэндээ үлгэрлэх байлгүй дээ!!! Ийм жишиг тогтчихвол сайхнаа ёс зүй ярьдаг гишүүн ээ!!!

2  |  0
zochin(2.3.165.130) 2021 оны 04 сарын 19

odoo bi bish GUTGELEG l gne bizdee ed nar yamar buruugaa hvleej medeh bish. neg l uugvi huurhun UNDUG shig hvmvvs manai tomchuud yamar buruu yum hhih bish

0  |  0
zochin(103.212.118.251) 2021 оны 04 сарын 19

Эвлүүлэг байсан юм бишүү? ккк

0  |  0
Top