“Жи тайм”-ын гэх Э.Оюунчимэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 20

Улсын дээд шүүхийн байранд Коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсний улмаас үйл ажиллагааг түр хязгаарласан.

Тус шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн, мэргэжлийн байгууллагуудаас зөвлөсөн хугацаанд шүүгч, ажилтнууд гэртээ тусгаарлагдан биеийн эрүүл мэндийг тандсан, шинжилгээнд хамрагдсан зэрэг байдлыг харгалзан зарим хэргийн шүүх хуралдааныг товлосон ёсоор хийхээр болов.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар “Жи тайм”-ын гэх Э.Оюунчимэгт холбогдох 591 хавтас хэргийг өмнө товлон зарласны дагуу 2021 оны  дөрөвдүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэнэ. Мөн өдрийн шүүх хуралдаанаар нийт 4 хэрэг хэлэлцэх бөгөөд шүүх хуралдааныг Zoom технологи ашиглан зайнаас явуулах юм.

                                             Эх сурвалж: Улсын Дээд шүүхийн Тамгын газар

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(139.5.218.170) 2021 оны 04 сарын 20

HASAG BISHEE GASAH GEDEG HAGAS HUJAAJSAN HULGAICHUUD

0  |  0
хариуцлага(202.9.46.150) 2021 оны 04 сарын 20

марат гэдэг хасгийг батлан даалтанд гаргаж оргуулсан хуулийн ажилтангуудыг шүү л дээ.

0  |  0
Top