Л.Мөнхбаатар: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй

2021 оны 04 сарын 20

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар /2021.04.16/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүйг тусгайлан зааж өгөөгүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм.

Тэгвэл Цэцийн уг дүгнэлтийг өнөөдөр (2021.04.19) Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд хавсаргасан бүх заалтыг дэмжсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар "Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 7-р хэсэгт байсан Ерөнхийлөгчийн зөвхөн нэг удаа улируулан сонгож болно гэсэн заалтыг хүчингүй болгочихсон. Тэгэхээр улируулан томилсонтой холбоотой заалтыг хүчингүй болгочихоор Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон ажиллаж байгаа хүн дахин сонгогдох боломжгүй гэдгийг хууль тогтоогч баримталсан гэж үзэж болно" гэсэн байрь сууриа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bagshir(202.9.46.166) 2021 оны 04 сарын 21

Бусад улсын байдлыг харахад МУ-ын ерөнхийлөгчийг дахин сонгохгүй байх асуудал нь тийм ч их аминд тулсан асуудал биш гэж үзэж болохоор байхад зөвхөн нэг нам бүх албан тушаалыг эзлэх гэсэн үйлдлийг зөвтгөх арга алга байна. үүнийг МАН ынхан илүү хүлээцтэй авч үзээсэй. Үнэндээ хэт их эрх мэдэл төвлөрөх юм бол ерөнхийлөгчийг нэг хүн насан туршдаа хийнэ гэсэн хууль гаргах нь тийм ч хэцүү биш харагдаж байна.

0  |  0
Монгол ард(202.9.46.146) 2021 оны 04 сарын 20

МАН УИХ ТАР ЗАЙЛ ҮХЭЖ ДАЛДАР

1  |  0
УИХ тараач ээ. (66.181.161.91) 2021 оны 04 сарын 20

УИХ алдаатай хууль баталсан гэж ҮХЦ шийдвэр гаргажээ. Хууль тогтоохдоо алдаа гаргасан УИХ ямар хариуцлага хүлээх вэ. Нэн даруй ОГЦОР.. АЖЛАА ХИЙЖ ЧАДДАГГҮЙ ХОГ НОВШУУД.

1  |  0
Top