АН Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх зорилгоор Вашингтоны лобби фирмийг хөлсөлжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 22

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр зарим гишүүн маш ноцтой мэдээлэл өглөө.

Тодруулбал, АН-ынхан Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нөлөөлөх зорилгоор АНУ-ын DCI компанитай 50 мянган ам.долларын гэрээ хийсэн гэх мэдээллийг гишүүд задлав. 

Энэ талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Ц.Мөнх-Оргил, Г.Дамдинням нар хэлсэн юм.

Тодруулбал, Олон улсын хууль бус лоббиг ил болгодог Foreign Lobby группээс АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны гарын үсэг бүхий 50 мянган ам.долларын гэрээг DCI компанитай байгуулсан байна. Уг гэрээний хугацаа хоёр сар үргэлжлэх бөгөөд энэ сарын 12-ноос ирэх зургаадугаар сарын 12-ныг хүртэл байхаар тусгажээ. 

Гэрээг Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусахтай зэрэгцэн үйлчлэлийг зогсоож байгааг санаандгүй зүйл гэж харах аргагүй гэдгийг УИХ-ын гишүүд онцолж байлаа. Foreign Lobby группийн хөндсөн асуудлуудын үр нөлөө нь жилд 500 сая доллараар тоологддог бөгөөд үүсгэн байгуулагч Жулиан Пэкэ нь олон улсын лобби асуудлыг сурвалжилж, олон удаа шагнал хүртсэн хүн юм байна. Ийн АНУ-ын цахим орчинд энэ талаарх мэдээлэл, Ц.Туваан гишүүний гарын үсэг бүхий гэрээ нь хүртэл ил болсон атал тэрбээр “50 байтугай таван ам.долларын гэрээ хийсэн зүйл байхгүй” гэхээс өөр тайлбар хийж чадсангүй.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “50 мянган ам.долларын гэрээний асуудлыг гаднын хэвлэлүүд нийтэлж эхэллээ. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх энэ мэдээлэл худлаа юм бол Ц.Туваан гишүүн яаралтай арга хэмжээ авч, хариулт өгөх хэрэгтэй. Улс орны нэр хүндтэй холбоотой асуудал шүү” хэмээн байр сууриа илэрхийлж байв. 
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.249) 2021 оны 04 сарын 23

Vnenii tuluu yum chin yug haanaas ch hulsulsunch yadiin NAMiihan arai heterch bga bizde yug hiilgehgvi yug ch demjuhgvi tegsen hernee yu bol yugaar gvtgej doromjilj bna. Ene dawarsan ard tvmnee vhelrvv ni tvlhej bga buzar nam tarwal taarna

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 04 сарын 23

Urvagch 2 namiig tatan byylgaval yasan uym kheres kheterdeg bna shyy.Gadniikhantai khyvil;daj songyyli lyivardaj tur khyrtel bylaadag bolj taarllaa.Khar khairtsagiig evdej khaya.

0  |  0
Top