“Apple” шинэ загварын таблетнууд “iPad Pro”-гоос 50 хувиар илүү хурдан гэв

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 22

“Apple” компани 11 болон 12.9 инчийн “iPad Pro” таблетынхаа шинэ хувилбаруудыг танилцуулжээ. Танилцуулгыг тус компанийн албан ёсны “YouTube” сувгаар хийжээ.

Шинэ таблетууд нь “Mac Mini”, “MacBook Air” болон “MacBook Pro”-той адил хүчирхэг “M1” процессортой болсон байна. Мөн “Thunderbolt” болон “USB4” холбогчоор тоноглогдсон бөгөөд энэ нь хатуу дискийг холбох, өгөгдлийг илүү хурдан дамжуулах боломжтой болгожээ.

Түүнчлэн “iPad Pro” нь тав дахь үеийн (5G) сүлжээ дэмждэг байна. Шинэ загварууд нь өмнөх үеийн “iPad Pro”-гоос 50 хувиар илүү хурдан бөгөөд “Xbox Series”, болон “PlayStation DualSense” геймпадыг дэмждэг болохыг онцолж байна. Үүнээс гадна, төхөөрөмжүүдэд LiDAR-скайнер бүхий систем, гурван камер, 122 градусын өнцөгтэй шинэ хэт өргөн өнцөгт 12 мегапикселийн камер суурилуулжээ.

“Center Stage” шинэ функцийн тусламжтайгаар кадр доторх бүх хүмүүст тохирох өнцгийг өөрчилж болох гэнэ. Түүнчлэн 10 мянган мини LED-ээс бүрдэх мини LED дэлгэцийн технологи, Liquid Retina XDR дэлгэц суурилуулжээ.11 инчийн “iPad Pro”-гийн үнэ 799 ам.доллараас, 12.9 инчийнх нь 1099 ам.доллараас эхлэх аж. Шинэ таблетуудын урьдчилсан захиалга дөрөвдүгээр сарын 30-наас эхэлж, тавдугаар сарын хоёрдугаар хагаст худалдаанд гарах аж.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top