Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2021.04.23) 11:00 цагт Улсын Дээд шүүхэд хүрэлцэн ирж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгнө гэх асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас Улсын дээд шүүхэд хандсаны дагуу Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижиртэй ярилцжээ.
Улсын дээд шүүхийн байранд Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэн тул УОК-ын шуурхай штаб, дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын заавар, зөвлөмжийн дагуу 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд тус шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг хязгаарласан, зарим хэргийн шүүх хуралдааныг товлосон хугацаанд нь “Zoom” технологи ашиглан, зайнаас явуулж байгаа хэдий ч Улсын дээд шүүхийн нийт шүүгчид дөрөвдүгээр сарын 23-ны өдөр цуглах боломжгүй талаар тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт уламжиллаа.
Түүнчлэн, “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”-д зааснаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Улсын дээд шүүх нь аливаа албан бичиг, гомдол, хүсэлтийг зөвхөн шуудангаар, эсхүл и-мэйл хаягаар хүлээн авахаар тусгайлан зохицуулсан, уг журам хэрэгжиж байгаа болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон олон нийтэд дахин мэдэгдэх нь зүйтэй гэж үзэв.
Эх сурвалж: Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газар
Сэтгэгдэл ( 3 )
Мэдээж усан тэнэг л биш бол УДШ-ийнхэн одоо 6-хан долоо хоногийн дараа ажлаа өгөх гэж байгаа хүнийг буюу Женког юу гэж дагаж намирахав дээ. Тэгэснээс 6 жилийн хугацаанд ажиллах хүнтэй хамтрахаа бодсон нь дээр байлгүй дээ.
Хаххааааахаха
Хахаххаххаааааахх