Н.Түвшинбаярын цагдан хорих  хугацааг 10 хоногоор СУНГАЛАА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 23

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярыг яллагдагчаар үргэлжлүүлэн 10 хоногоор цагдан  хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцээд, үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэлээ. 

Яллагдагчийг цагдан хорих  үндсэн хугацаа нэг  сар  хүртэл байдаг бөгөөд  2021 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар энэ нэг сарын 20 хоногийг шийдвэрлэсэн тул өнөөдрийн шүүх  хуралдаанаар үлдэгдэл 10 хоногоор үргэлжлүүлэн цагдан хорихоор тус тус шийдвэрлэсэн.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар  “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний”  хугацааг  тухай бүр сар хүртэл хугацаагаар сунгахаар  заасан байдаг. 
 
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(103.57.93.192) 2021 оны 04 сарын 24

Эр алдаж эрэг нурдаг, хэн ч бай ялаа үүрнэ, хүн муулж байхаар өөрсдийгөө хаана хэрхэн амь зогоож байгаа хар

2  |  0
zochin(66.181.182.27) 2021 оны 04 сарын 23

Сар болчоол инээд алдаад л гарна биз. Энхбат начин ухаан орсон юмуу ингэхэд.

0  |  0
Иргэн(64.119.20.98) 2021 оны 04 сарын 23

Энэ хүнд хайр зохихгүй бол наар зохих байлгүй дээ

0  |  0
Зангараг(202.179.25.250) 2021 оны 04 сарын 23

Хорих хугацааг нь сунгаж амьдрах хугацааг нь богиносгох нь зөв зүйтэй арга хэмжээ юм.

0  |  0
Иргэн(103.10.23.158) 2021 оны 04 сарын 23

Энэ тэнэг аягүй бол ял завшинаа мулгуу бухнууд улс орноор тоглож бна

0  |  0
Top