БНХАУ-ын хэмжээнд “Сovid-19” халдварын эсрэг 200 сая гаруй тун вакциныг иргэддээ тарьжээ.
Энэ талаар дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Хятадын Төрийн зөвлөлийн “COVID-19”-тэй тэмцэх ажлын хэсгээс зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.
Хятад улс вакцин тарааж, нийлүүлэхдээ хоёр дахь тунгийн хэрэгцээг бүрэн харгалзан үзсэн бөгөөд вакцний хоёр дахь тунг 8 долоо хоногийн дотор амжиж хийнэ. Мөн одоогийн байдлаар Хятадын эмнэлгийн ажилтнуудын 80 хувиас дээш хүн нь вакцинжуулалтад хамрагдсан ба 4 дүгээр сарын 14-ний байдлаар ӨМӨЗО-нд нийт 1.84 сая тун коронавирусын эсрэг вакцинд хамруулсан талаар мэдээлэв.
Эх сурвалж: new.qq.com
Сэтгэгдэл ( 0 )